Тэмдэглэл-219
Эрүүл биед саруул ухаан оршино.
Хоолыг эм шиг хэрэглэх үү
Эмийг хоол шиг хэрэглэх үү
Намар Буйраас ирэхдээ жин нэмчихсэн байсныг хэлэх үү дээрээс нь бараг 2 сар гэртээ байсан болохоор нилээн жин нэмсэн байсныгаа мэдээгүй явж байгаад байгууллагын шинэ жилээр даруулсан гэрэл зурагнуудаа харсан чинь "Oh my god" гэж өөрийн эрхгүй уулга алдсан шүү. Өөрийгөө гэдэгт үнэхээр итгэхгүй байсан. Яая даа гэж байтал цаанаасаа Бурхан Тэнгэр нь одоо наад биеэ бод арай л хэтэрлээ гэсэн юм байлгүй 2019.12.19 ны өглөө ажил дээрээ байж байтал нэг дуудлага ирлээ. Маргааш 10 цагт ирээд үнэгүй иж бүрэн шинжилгээнд орох эрх олгож байна гэхээр нь баярлаад хаяг байршлаа асууж аваад очихоор боллоо. За нэг өөрийгөө үнэгүй оношлуулъя. Энэ бие дотор юу болж байгааг мэдъя гээд маргааш нь яг цагтаа заасан хаягаар нь очтол өөдөөс HERBALIFE угтдаг юм байна. Өө хөөрхий гээд дотроо залилуулсан юм шиг санагдаад тун дурамжхан байсан ч уулзаад нилээн ятгуулаад зөвлөгөөг нь дагахаар шийдээд эхлээд туршилтын 6 хоног явж үзэхээр боллоо. Ер нь л давгүй санагдаад явчлаа шүү. Бие хаа жаахан ч гэсэн хөнгөрөөд болмоор ч юм шиг. Ингээд 6 хоног дуусаад надад таалагдсан учир үргэлжлүүлэн явж байна. Клубд явахаас гадна эрүүл мэндийн хичээлүүд сонсож, давхар бас сургалтуудад нь сууж нилээн их юм сурч авч байна. Өмнө нь мэддэг байсан ч сайн ухаж ойлгодоггүй зүйлс зөндөө байсан байна. Google-ээр дүүрэн байгаа эрүүл мэндийн зөвлөгөөнүүдийг өмнө нь их уншиж байсан ч зөвхөн уншаад л өнгөрдөг, ухаж сайн ойлгодоггүй байж. Одоо дахиад нөгөө зөвлөгөөнүүдийг уншсан чинь "Аан энийг хэлээд байсан юмуу" гэж ойлгож эхэлж байна.
Ингээд 2019.12.20-2020.01.25 байдлаар 96кг-с 91 кг болж жин буурчээ. Жин буурахаас гадна бие маань тойргоороо нилээн багасч жимбийгээд л байна. Бие их хөнгөн шингэн л байна. Нүүр, биеийн арьс сайхан цайрч байна. Аймар улаагаад байсан хацрын улаан багасч байна, үс сормуус ургалт сайжирч байна. Олон жил авч байгаагүй л амин дэм эрдэс бодис уургаа бие маань авч байх шиг байна. Гадуур олон нийтийн дунд мэдээж HERBALIFE-н тухай сөрөг мэдээлэл их. Би юуг ч үнэн худал гэж баталж чадахгүй. Гэхдээ надад хоолны зөвлөгөөнүүд нь, бүтээгдэхүүний биед үзүүлж буй нөлөөнүүд нь таалагдаж байгаа. Үргэлжлүүлэн явмаар байгаа ч үнэтэй юм байна. Боломж нөхцөл нь олдох эсэхийг мэдэхгүй л байна. Ямар ч л байсан энэ хугацаанд би зөвхөн бүтээгдэхүүнүүд, сургалтуудад нийт 1,000,000 төг зарцуулсан байна.
1 сарын хугацаанд өөрийгөө бодоод үнэтэй зүйлс хэрэглэж байгаагаа сайтар ухааран хориглосон хоол хүнс, уух зүйлийг хэрэглэсэнгүй. Бүр вино ч амссангүй, ганц нүд шоколаднаас хэтэрсэнгүй. Буруу зуршлуудаа засч шөнө шал дэмий утсаа ухаж 12, 1 цаг хүргэж унтдагаа больж 10 цагт унтаад өглөө 6 цагт сэрдэг болж байна. Амралтын өдрөө өдөржин орондоо хэвтэж өнгөрүүлэхээ болилоо. Ажлын , амралтын өдөр байсан ч өглөө 6 цагтаа босч байна. Махны хэмжээгээ багасгаад ирсэн чинь хацрын улаан багасаад эхэлж байна. Амттан, элдэв зүйлс идэх ч хүсэл төрөхөө байдаг юм байна.
За тэгээд би яагаад ингэтлээ таргалсан бэ гэдэг учир шалтгаанаа ойлгосон юм. Ерөөсөө л буруу хооллох хэвшилтэй байсан юм байна. Их сургуулиа төгсөөд ажилд ороод мөнгө олдог болоод ирсэн чинь мах, амттан, гурилан боов,бялуу, пичень, шарсан хуурсан хоол, архи, пиво, газтай ундаа, төрөл бүрийн жүүс хэрэглэх нь ихсээд ногоо жимс хэрэглэх нь огцом багассан. Мөн өглөө бүр өлөн гэрээсээ гардаг орой их иднэ, дээрээс нь өдөр бас их иднэ, шөлтэй хоол маш бага иддэг бараг л идэх дургүй байсан даа голцуу хуурай хоол иддэг байсан маань асар их нөлөөлжээ. Тэгээд турнаа гээд л бүжиг фитнесс спинниг яваад дээд тал 2 сар гаран болоод залхаад ядраад байдаг байсан нь булчингын массаас бие маань идэж байсантай холбоотой байжээ.
Би чинь багийн л дасгал хөдөлгөөн хийдэггүй нэгэн байсан ч туранхай байсан нь Хөвсгөл болон Сэлэнгэд өвөөгийндөө байхдаа байнга мах бага, ногоо ихтэй шөлтэй хоол их иддэг, бүх хоол нь ногоо давамгайлсан, гурилтай хоол нь хүртэл 1-р гурил 3-р гурил хоёрыг хольж зуурсан байдаг байсан. Бас малын таван цулаар их хоол хийдэг байсан. Элдэв амттан дээрээс нь идэхгүй, тараг, ааруул, бяслаг, ойн жимс буюу нэрс, үхрийн нүд, самар их хэрэглэнэ. Хулуугаар хийсэн компот, варень иднэ. Ундаа уухгүй хөөрхий муу сиропоо хэдэн ч л усанд найруулаад байгаан бүү мэд бага зэрэг чихэрлэг амт оруулж арвин болгож найруулж уудаг байсан болохоор сайхан эрүүл байжээ. Мөн цэвэр агаарт амьдарч байж. Найзуудтайгаа дээс тоглох, хөөцөлдөж гүйх зэрэг нь л миний хийдэг хөдөлгөөн байсан. Нэг авууштай тал нь би алхах дуртай. Ер нь бол хэтэрхий хол биш бас яараагүй бол гадуур гарахдаа алхчихдаг.
Бага нас болон өсвөр насандаа жинхэнэ органик хүнс хэрэглэж өссөн юм болохоороо 10 жилийн турш гамгүй зовоосон байсан ч энэ бие минь эрүүл үлдэж. Одоо багахан хэмжээний л өөртөө анхаарчвал буцаад л сайхан болно. Ямар ч л байсан энэ жил биеэ эрүүлжүүлж жингээ бууруулж 60-65кг буцаад болноо. Эрүүл мэнд эрхэм баялаг шүү дээ.
Өнөөдөр анх удаа 2 гарандаа нэг нэг шивээс хийлгэлээ. Юу болсон юм гэнэт л шивээс хийлгэмэр санагдаад. Шивээс хийлгэх таалагдаад явчихсан шүү. Одоо утга учиртай гоё шивээс бодож олоод нуруу хүзүү хавиараа хийлгэнээ. Энэ удаагийнх зүгээр энгийн жижигхэн шивээснүүд.
Зүүн гарын ядам хуруун дээрх зүрх бол зөв хүнтэйгээ уулзаж сайхан хайрлалцахыг бэлгэдсэн, баруун гарын бугуйн дээрх нь бол миний цаашдын амьдрах зам мөр бол аялал. Ихийг үзэж олон зүйл сурч ойлгон гайхалтай дурсамжуудыг бий болгон хөнгөн амьдрахыг сануулах үүднээс хийлгэсэн юм.

Comments
Post a Comment