Stand by me
Өөрийгөө сул дорой нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Хурц дайчин, урсгал сөрдөг нэгэн биш болохоор, тайван амгалан байдлыг эрхэмлэдэг, бас зовлон, эрсдэл даах чадвартай нэгэн биш учир. Гаднаасаа бол тэнгэр нурж байсан ч ажрахгүй давах нэгэн шиг асар их сэтгэлийн тэнхээтэй хүн шиг харагддаг ч яг үнэндээ бол эсрэгээрээ шүү дээ. Бас өөрийнхөө хувьд өөрийгөө чухал хүн гэж мэдрэх хүсэл хэрэгцээгээ ч орхих болно. Бусдад ч гэсэн өөрийгөө чухал мундаг хүн гэж ойлгуулж, түүнээс авах мэдрэмжинд автахгүй байхаар шийдлээ. Өөрийгөө бусдад лаг мундаг гэж ойлгуулж, хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээж байснаас зүгээр л бусад хүмүүсийг өөрөө өөрийгөө лагаар мэдрэхэд нь тус нэмэр болж явъя /Be your own hero/. Өөрийнхөө уураг тархитай нилээн тулж ажиллах шаардлага гарч байна даа. Нэгэнт ингэж шийдсэнээс хойш хувирамтгай зангаасаа болж өөрчлөгдөхгүйн тулд үүнийгээ зарчим болгож өөртөө итгүүлэх хэрэг гарч байна. Ингэчихвэл үнэхээр амар амгаланг мэдрэх байх даа. Юу ч болсон нээх гуниглаад шаналаад б...