Тэмдэглэл-139
Өсвөр насныхан ийм тийм байна гээд л сөрөг юм ярих нь их болжээ. Нийгэм аймар болж байна. Бидний ирээдүй бүрхэг байна гээд л... Би ч цагтаа ирээдүйнх нь нэг нь байсан. Бидний үед зүгээр л хэвлэл мэдээлэл өнөөдрийнх шиг байгаагүй бас хүмүүс амьдрахын тулд урдахаа ч харах сөхөөгүй байсан цаг үе. Би лав өсвөр насандаа тамхи татаж байсан, архи ууж үзсэн, шөнө дөлөөр бөөнөөрөө явж л байсан, эцэг эхийн хараа хяналт угаасаа байгаагүй, багш нар ч анхаардаггүй байсан. Охидуудаараа ах нарыг өдөж аальгүйтдэг л байсан. Ангийн банди нарыгаа шалдан нусаа татсан бацаанууд гээд тоохгүй дээд ангийн ах нар гоё гээд гүйдэг л байсан. Өөрсдийгөө нээх том болчихсон мэтээр боддог л байсан. Янз бүрийн юм сэтгэдэг нэгэн нь байгаагүй ч сэтгэсэн нэгнийхээ санааг дэмжиж бусдыг уруу татдаг нэгэн нь бол байсан. Энэ бүх зүйлсээ бид нууцаар л хийдэг байсан. Сургууль, гэртээ нээх томоотой байж байгаад гарахаараа хүнээ байчихдаг байсан. Одооны хүүхдүүдийн муу хэлэгдээд байгаа юмыг хийж явсан ч өөрсдийн аюул...