Тэмдэглэл-116
Ард түмэн өнгөрсөн 4 жил хэрхэн ядарч бас АН-д ямар ихээр итгэх итгэлээ алдсаныг сонгуулийн дүн харууллаа. МАН олонх болсонд таатай байгаа ч сонгогдсон зарим нөхдүүд нь таалагдахгүй л байна. Хүнд нь биш намд нь саналаа өгсөн сонгууль болж өнгөрлөө. АН-ын зарим гишүүдийг Ардын намд байсан ч болоосой гэж бодогдож байлаа. Энэ сонгуулиар гарч чадаагүй ч олон хүний санал Хувьсгалт нам авсан байна лээ. Энхбаяраас өөр нэг сайн лидертэй болоод намаа таниулах, суртчилах нэр хүндээ өсгөх үйл ажиллагаа энэ 4 жил их явуулбал дараагийн сонгуульд хэдэн суудал авч чадахаар л харагдаж байна лээ. АН одоо зүгээр л фракц болон хувийн эрх ашгаа нам болон улсынхаа эрх ашгаас дээгүүр тавьдаг эрх мэдэл булаалддаг гишүүдийнхээ учрыг олж хоорондоо эвтэй санаа зорилго нэгтэй байхад л анхаарах хэрэгтэй байх даа. Хөөрхий Сайханбилэг минь чадлаараа зүтгэлээ намынх нь бусад томчууд дэмжихийн оронд саад болоод дорвитой хөдөлж чадсангүй дээ. Ирэх 4 жил амьдрал учиргүй сайжирна гэсэн бодол байхгүй байгаа ч...