Тэмдэглэл-110
Ирээдүй үргэлж тодохой бус байдаг болохоор л хүний амьдрал сонирхолтой байдаг байх. Би хойшид яаж амьдрах бол, миний нөхөр ямар хүн байх бол, миний хүүхдүүд аав ээжийнхээ хэнийг дуурайсан ямар хүүхдүүдтэй болох бол, тэд маань яаж амьдрах бол, би хэзээ ач зээтэй болох бол гээд л... Энэ бүгд надад лав сонирхолтой санагддаг. Мэдмээр байгаа учраас амьдрахаас өөр сонголтгүй. Би зарим хүмүүс шиг нас тогтсон хойноо аялалд явахыг хүсдэг. Үрчлээ сууж буй нүүрээ, бууралтаж буй үсээ, суларсан арьсаа, багаар багаар доройтох биеэ бас хэрхэн амьдарсанаа эргэн нэг харж өөртөө хөгширч байгаагаа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд аялалд гарахыг хүсдэг. Амьдралын тодорхой туршлагатай болсон надад аялал юу өгөхийг мэдмээр байна. Одоо явсанаасаа хамаагүй бага кайф, баяр баясал, эрч хүчийг мэдэрч маш тайван аялал хийх ч гэлээ амьдралыг мэддэг болсон нүд минь юуг олж харах бол.
Энэ аялалдаа би ганцаараа явахыг хүсдэг. Яахав нөхөр маань хүсвэл харж үзээд хамт явж болох л юм. Хүмүүс ихэнх нь залуудаа явж өөр зүйл мэдрэхийг хүсдэг. Гэхдээ би өөрийн төсөөлөлдөө дэлхий байтугай сансраар аялчихсан болохоор одоо энэ биеэр жинхэнээсээ явах цаг нь биш гэдгийг мэддэг. Тэглээ ч явах хүсэл огтхон ч төрдөггүй. Хаана очихийг хүссэн тэр газартаа хоромхон зуур очиж яг л жинхнээсээ очвол ямар байхыг нь мэдэрч чаддаг болохоор мэдэрсэн энэ мэдрэмж минь хөгширч байгаа надад хэвээрээ байх уу гэдгийг нь мэдмээр байна.
Төсөөлөл, мэдрэмж минь сайн боловч түүнийгээ үгээр илэрхийлээд цаасан дээр буулгахдаа тааруу юм даа би. Тиймгүйсэн бол зохиолч болохгүй юу.
Урьд нь ном уншихдаа нэг алдаа гаргадаг нь байсан нь хэзээ ч уншиж байгаа номныхоо нэр, зохиолч хоёрыг анхаарч тогтоож байсангүй. Уншиж байсан гайхалтай олон зөгнөлт өгүүллэгний номнуудаа одоо хайгаад олохгүй юм. Зхиолч нь ямар хүмүүс байлаа, юу гэдэг номнууд байлаа гээд санах гээд ерөөсөө болохгүй юм. Доторход нь хэтэрхий анхаараад гадна талыг нь мартжээ.
Маш хачин мэдрэмж надад үе үе төрөх боллоо. Яг л тэр мэдрэмж төрөх үед нүдээ анихад би шал өөр цаг үед оччих шиг. Даанч энэ нээх уддаггүй ч надад нэг л удсан мэт санагддаг. Тэгээд л нүдээ нээхэд эндээ л байж байдаг. Юу болохыг нь мэдэхийг хүсч байгаа ч болохгүй юмдаа. Энэ мэдрэмж намайг өөртөө татаж байна.

Comments
Post a Comment