Тэмдэглэл-109
Тураад байна гэж бодоод байсан чинь үнэндээ жин нэмээд яваад байсан байна ш дээ. Энэ хэвээрээ явбал удахгүй 90 кг хүрэх ч ойрхон байна даа. Турж гоо сайхандаа анхаарч өөртөө арчаатай байх юмсан гэж бодож байгаа ч яг үнэндээ хүсэл эрмэлзэл алга. Өөрийнхөө төлөө юу ч хийхгүй юм. Ганцаардсан, ганихарсан, ганц бие авгай болж амьдарахыг хүсээд байгаа юм байх даа. Энэ бол миний өөртөө бардсаны илрэл л дээ. Тарган туранхай байсан ч хамаагүй татах хүнээ татаж чадна гэсэн энэ миний тэнэг итгэлийг нэгмөсөн үгүй хийгээд хор шарыг минь хөдөлгөөд өгөх хүн олдохгүй юм байх даа. Таарах аятайхан хувцас ч олдохоо байлаа. Одоо зун болохоор бүр хөөгөөд хачин улаан царайтай юм л явж байх юм байна л даа. Ийм байхад яаж олигтой залуучуудтай танилцахав дээ. Би нээрээ сүүлийн үед өөрийнхөө тэнэгийг гайхаад барахгүй юм. Урьд нь миний эргэнд тойронд байсан надаас илүүрхээд байх юмгүй гэж боддог байсан бүсгүйчүүд миний сонирхлын надад таалагдах төрлийн эрчүүдтэй дандаа суудаг байсан нь намайг би ч гэсэн ийм энгийн байвал эд нар шиг ийм залуучуудтай сууж болох юм байна гэж бодсоны хар гай юм даа. Гэхдээ би чинь тийм төрлийн хүн биш шүү дээ. Зарим нь хичээхгүйгээр болдог бол зарим нь бусдаас илүү гялалзаж байж л бусдын анхааралд өртдөг шүү дээ. Би хичээл зүтгэл гаргах нэгэн байж хичээл зүтгэл гаргахгүй хүмүүстэй барьцаж өөрийгөө их юманд бодсон байдаг. Хавар болоод дээрээс нь жин нэмээд лазан хөдлөөд юу ч хийх хүсэл алга. Ер нь би хэзээ ч эмэгтэй хүн болж төрсөндөө баярлаж байгаагүй. Харин эрэгтэй болж төрсөн бол бужигнуулах байсан даа. Зарим хиймээр байгаа зүйлсээ ч хүйснээсээ болоод хийж чаддаггүй болохоор үнэн дарамттай санагддаг. Эрэгтэй байсан бол альхэдийн нэг агуйд ганцаараа сууж байх байсан юм. Бас эсрэг хүйстэнээ татах гэж хүч хөдөлмөр зарахгүй л байх байсан.
Comments
Post a Comment