Тэмдэглэл-97
“Гоо сайхан ертөнцийг аварна” энэ үгэнд их дуртай бас үнэн үг гэж боддог. Өөрийгөө төгс илэрхийлсэн гадаад болон дотоод мөн чанартай гоо сайхан зүйлст нүд, сэтгэл татагдахгүй байхын аргагүй. Гоо үзэсгэлэнтэй сайхан зүйлсийг харах нь өөдрөг байдлыг бий болгож, урам зориг өгдөг. Тиймээс л гоё сайхан бүхнийг харж баясч байхын тулд хайрлаж хамгаалах хэрэгтэй болдог.
Хүн бүр гоо сайхны өөр өөрсдийн мэдрэмж, үзэл бодолтой байдаг. Гэхдээ гоо үзэсгэлэнт сайхан гэсэн үгс нь энэ гариг дээр амьдарч байгаа эр , эм хоёр хүйстний эмд нь илүү хамааралтай үг юм шиг. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн үеийн үед хүн төрөлхтөний бахархал байж ирсэн. Гоо үзэсгэлэнтэй, авъяас чадвартай, ухаалаг эмэгтэйчүүдийн домог түүх яригдсаар хүмүүс биширсээр ирсэн. Одоо ч гэсэн үзэсгэлэнтэй гайхалтай эмэгтэйчүүд хүн төрөлхтөний амьдралд өөр өөрсдийн өнгөө гайхуулсаар л байна. Харин эрэгтэй хүний хувьд гоо үзэсгэлэн гэх үг хол сонсогдох боловч эмэгтэйчүүдээс дутахааргүй өөрийн гоо сайханаа бусдад бишрүүлж байгаа эрэгтэйчүүд бий. Ялангуяа дэлхийн кино урлаг, хөгжмийн ертөнцөд алдартай авъяас чадвартай гадаад төрхөөрөө сайхан эрэгтэйчүүд зөндөө бий. Миний хувьд үнэхээр төгс гэж хэлж болохоор 10-10 оноог өгмөөр үнэхээр сайхан Монгол залууг хоёр жилийн өмнө нэг намар харсан юм. Үнэндээ амьдралдаа анх удаа л дуу алдмаар сайхан залууг харсан болохоор санаанаас гардаггүй юм. Намрын нэг орой ажлаа тарчихаад автобусанд явж байлаа. Би автобусанд явахдаа дандаа урдуур суух юмуу урдуур зогсож явдаг юм. Ер нь юмны хойгуур суух, явах үнэн дургүй. Урьдынхаараа урд талын нэг суудалд суугаад цонхоор юм хараад л бодоод л явж байлаа. Тэгсэн Ээ бурхан минь эрэгтэй хүн ийм үзэсгэлэнтэй байж болох уу гэмээр залуу дэргэд минь ирж зогслоо. Тэр нүд, хөмсөг, хамар, уруул,үсний засалт, хувцаслалт, гарын хуруу, өндөр бие, цагаан цэвэрхэн арьс гээд бүх юм нь зохицсон дээрээс нь тэр царайлаг төрхийг улам цаанаа л нэг донжлог нууцлаг болгосон харц гээд бүх юм нь тохирсон үүнээс илүү хувилбар гэж байхааргүй сайхан залуу байсан. Би санаа зовох ч юм байхгүй үнэхээр аймар ширтсэн байх. Дахиж хэзээ ийм сайхан гоо үзэсгэлэнг харах юм билээ гээд үнэхээр тасралтгүй ширтсэн. Намайг өөрийг нь аймар хараад байгааг мэдээд санаа зовсон, гайхсан, таньдаг хүн ч билүү гэсэн эргэлзсэн харцаар харах нь галзуурмаар байсан боловч аз дутаад өөр буудал дээрээс нэг таньдаг эмэгтэй нь орж ирээд тэр хоёр миний хажууд баахан юм ярьсан. Дуу хоолой нь хүртэл яг л тохирсон. МУИС-ийн нэг сургуулийн 4-р курсын оюутан бололтой байсан. Тэр хоёр хоорондоо дипломын ажлын тухай яриад л байсан. Эмэгтэй нь бол түүнтэй нэг автобусанд таарсандаа бөөн баяр болсон, бас жаахан аальгүйтсэн сээтэн хаясан нөхөр байсан л даа. Би эмэгтэйгээс нь санаа зовоод өмнөх шигээ шууд ширтэж чадаагүй ч цонхонд туссан төрхийг нь харин ханатлаа ширтэж явсан. Аз жаргалтай сайхан мөч минь удаан үргэлжлэлгүй миний буух буудал болоод үнэхээр хоргодон хоргодон буусандаа. Тэр төрхийг санах бүр инээмсэглэл нүүрэнд минь тодорно. Гэхдээ энэ бүхэн бол зөвхөн миний гоо сайхныг бахадсан биширсэн сэтгэлээс өөр юу ч агуулаагүй билээ. Би чинь бас залуудаа царайны бядтай явсан аавын охин болохоор гоо сайхан бүрт шууд сэтгэл алдардаг нэгэн биш билээ. Үнэхээр азгүй төрсөн хүн юм даа гэж бодогдмоор зүйлс амьдралд маань их тохиолддог. Жишээ нь би аавыгаа дуурайсан бол өдийд миний амьдрал ямар байх байсан бол. Ямар нэгэн мисс гэсэн цол хэргимийг бол зүүсэн нэгэн байх байсан биз. Гэвч хаа хамаагүй ээжийнхээ эгчийг дуурайж байдаг азгүй нөхөр байгаа юм шүү. Ядаж ээжийгээ дуурайчихгүй. Гэтэл бага эрэгтэй дүү маань аав ээжийн хамаг өнгөтэйг дуурайсан Монголын сайхан залуусын нэг болон өсч өндийж байна. Эгч нарт нь заяасан байх ёстой зүйлс эрэгтэй дүүд минь харамгүй заяасан. Гэхдээ эрэгтэй хүн сайхан байхаас илүү ухаантай ар гэрийн амьдралаа авч явах чадвартай байх нь илүү чухал. Би хувьдаа гоо сайхан зүйлст татагдаж бишрэх дуртай ч тэр маань эргүүлээд намайг зовоох юм бол тэр сайхан зүйлсээсээ татгалзаж чадах нэгэн билээ. Гоо сайхан зүйл нь ганцхан гадна тал нь л бол тэр жинхэнэ гоо үзэсгэлэн биш билээ. Доторх мөн чанар, дотроо агуулж буй зүйлс нь хүртэл сэтгэл татам сайхан бол тэр жинхэнэ гоо үзэсгэлэнт зүйл билээ.

Comments
Post a Comment