Тэмдэглэл-100

Урьд нь болдог бол бодит амьдралаас зугатахыг хүсдэг байлаа. Энэ амьдрал маань миний хүссэн шиг байгаагүй болохоор ийм амьдралаар амьдрах ёсгүй юм шиг санагдаж ямар нэг зүйл нь буруу болчихсон юм шиг бодогдоод сэтгэл минь үргэлж давчдаж энэ бүхнээс салгаад өгөх зүйлийг, гарцыг хайдаг байлаа. Тэгж явахдаа намайг үнэхээр бодит байдлаас салгаж чаддаг, төсөөлж байгаа тэр ертөнцөд минь хэсэг зуур ч гэсэн байлгаж чаддаг нэг зүйлтэй учирч салж чадахаа байсан билээ. Амьдралынхаа 4 жилийг тэр зүйлээс хамааралтай өнгөрөөж тэр зүйлгүй бол амьсгал давчдаж тэр зүйлтэй байхдаа л хамгийн жаргалтай байлаа. Хүмүүстэй ч уулзах дургүй болж амьдрал уйтгартай санагдаж намайг хөгжөөдөг намайг сэтгэл хангалуун байлгадаг зүйл бол миний донтолт байлаа. Үүнээс болж хайран сайхан цаг хугацаагаа алдаж, муу хүмүүстэй учирч найзуудаасаа ч холдсон. Ямар ч хүсэл мөрөөдөлгүй, тэмүүлэлгүй, амьдралын зорилгогүй би тэр зүйлд маш амархан донтсон. Хүмүүс өөртөө итгэлгүй итгэл найдваргүй болсон үедээ муу зүйлд автахдаа их хурдан байдаг юм шиг. Нэг зүйлийг би маш сайн ойлгосон. Хэрвээ би ямар нэгэн  зүйлд донтвол түүнээс илүү чухал зүйл гарч иртэл эсвэл надад уйтгартай санагдах хүртэл тэр донтолтоос гарч  чадахгүй юм байна гэдгээ. Миний донтолт уйтгартай санагдаж эхэлсэн болохоор би тэр зүйлээс маш амархан гарчихсан. Гэхдээ хүмүүс бид бүгд донтогчид шүү дээ. Тэр нь сайн муугаараа л ялгаатай болохоос биш. Муу нь бол бидний цаг хугацаа эрүүл мэнд оюун санаа гээд чухал зүйлсийг ямар ч үр өгөөжгүй ашиггүй зүйлд  үрэн таран хийхийг хэлж байгаа юм.
Гэхдээ би харамсдаггүй ээ. Миний байхыг хүссэн тэр ертөнц маш сайхан сэтгэл татам ертөнц байсан болохоор.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157