Тэмдэглэл-194
Those who do not have a dream, it's okay, it's okay if you don't have dream.
You just have to be happy. /BTS Suga/
Мэдэж байсан ч мартчихсан байсан зүйлийг дээрх үгнүүд надад дахин санууллаа. Хүсэл зорилго, мөрөөдөл байхгүй байлаа гээд энэ бол тийм ч муу зүйл биш. Зүгээр л жаргалтай байхад л болно шүү дээ. Амьдралын төгсгөл маань ирэхэд туулсан амьдралаа эргээд нэг харахад жаргалтай байсан өдрүүд нь их л байвал болох нь тэр дээ.
Зорилготой, тэмүүлэлтэй түүнийхээ төлөө явж байгаа, биелүүлж байгаа, нэр төртэй амьдарч олны хүндэтгэл талархалыг хүлээсэн, надаас илүү утга учиртай амьдарч байгаа бусад хүмүүстэй өөрийгөө жишиж харьцуулж өөртөө сэтгэл хангалуун бус байгаад байгаагаа одооноос үүнээс цааш болиноо. Энэ үгийг марталгүй ер нь санаж явах болно. Аягүй бол хэсэг хугацааны дараа дахиад л бусадтай өөрийгөө жишээд бас л бүх юм болохгүй байгаа мэт санагдаж сэтгэлээр унах байх.
Хийе гэсэн зүйлээ хийгээд л явж байя өөрийгөө хүчлэлгүйгээр. Өөрийгөө жаргалтай байлгах л сонголтыг хийж байя. Энэ хорвоо дээр хэн хүнээс илүү намайг хайрлах, намайг ойлгох, жаргалтай байлгах хүн бол би өөрөө шүү дээ.
2018 оныг өөрийнхөө хувьд сурах, мэдлэг боловсрол, ур чадвараа нэмэгдүүлэх жил болгоноо.
Суралцах зүйл ч их байна.
Өчигдөр нэг томоохон группээс над руу ирж уулзаач гэж ярилаа. Оны өмнө над руу ярихад нь тэр үед нөхцөл байдал, сэтгэл санааны байдлаас болоод уулзаж чадаагүй билээ. Хоёр дох удаагаа ирээд уулзаач гээд байхад нь ямар очихгүй байлтай биш гээд бас сэтгэл санаа ч сайхан байсан болохоор очиж уулзлаа. Ер нь би их таалагдсан юм шиг байна лээ. Тэгээд эхний сонгон шалгаруултаар нэг хүн сонгосон байгаа тэр хүнийгээ 1-р сарын 15 хүртэл харах зорилготойгоор ажиллуулж үзнэ. Тэгээд тохирохгүй гэж үзвэл өөртэй чинь хамтарч ажилламаар байна гэнээ. Уул нь сайхан яг хотын төвд, гоё оффист, том хамт олон дунд орж ажилламаар л байна. Дээрээс нь миний дотроо боломж олдвол мэддэг болохыг хүссэн газар тариалангийн салбарт нь ажиллах болохоор бүр их хүсч байна. Бас хааяа хааяа хөдөө гадаа явах нь над шиг хүнд бол сайхан л боломж. Намайг сонгоосой гэж хүсмээр байвч миний өмнө өөр хүн байгаа гэж бодохоор бас арай л чадахгүй юм. Бас энэ ажлыг маань авах хүнийг арай олоогүй болохоор ажлаа хүлээлгэж өгөлгүй явах нь хүн чанаргүй хэрэг болох байлгүй. Тэрнээс биш намайг сонго би яг тохирно гээд зүтгэсэн бол ч шууд орох хэмжээний л байлаа.
Хувь тохиол нь байвал тэр албан тушаал минийх болох л байлгүй дээ гээд л байж байядаа.
Би бол сэтгэл гутралд гүн өртсөн хүмүүсийн нэг байсан. Одоо ч байгаа л даа. Гэхдээ өмнөхөө бодвол сэтгэлээр унах хугацаа маань холдоод байгаа нь сайн хэрэг. Сэтгэл гутралд өртсөн хүмүүс яагаад юунаас болоод шаналаад хэцүү байгаагаа сайн ойлгодоггүй. Өөрийн эрхгүй л бүх зүйл утга учиргүй юм шиг санагддаг. Амьд явахын ч хэрэг байхгүй мэт. Ингэж байхаар нэгмөсөн үхчихсэн нь хамаагүй амар мэт. Үхлийн тухай бодох нь ихсэнэ. Бодох тусам амиа хорлох тухай бодно. Бүр гүн орсон нь оролдлого хийж үзнэ эсвэл бүр шийдээд амиа хорлодог. Эцсийн эцэст энэ л яг зөв зам мэт. Үүүнээс өөр гарцгүй мэт санагддаг. Гаднаас нь харахад нээрээ л хэн ч амиа хорлоно гэж бодохооргүй хүмүүс байдаг. Инээж хөхөрч, бусадтай сайхан харьцдаг хүмүүс юу дутлаа гэж сэтгэл гутралд орох вэ дээ гэмээр. Бусдын нүдээр жаргалтай байгаа хүмүүс яг үнэндээ дотроо бачуурч галзуурч байдаг. Бусдыг зовоохгүй гэсэндээ бусад хүн ойлгохгүй гэсэндээ сэтгэлийн шаналалаа нууж явдаг. Хэн нэгэнд хэллээ гэхэд эрүүл хүн лав ойлгохгүй. Нөгөө жаргал даахгүй зовлон гэдэг нь болсон байна л гэж хэлнэ. Сэтгэл гутралд орсон хүмүүс бусдад сэтгэлээ нээж ярьвал нөгөө хүнээсээ ямар нэгэн зөвлөгөө сонсохыг хүссэндээ тэгдэггүй. Зүгээр л яримаар санагдаад бага ч гэсэн тайвшрах байх гэсэн дээ л сэтгэлээ уудладаг. Нөгөө хүнээсээ харин сонсоод мартахыг, зүгээр л тэвэрч өгөхийг л хүсдэг.
Заримдаа бид ойр дотны хүмүүсээ өөрсдөө ч мэдэлгүйгээр сэтгэл гутралд оруулж байдаг. Их зүйлийг нөгөө хүнээсээ хүсч шаардах тусам тухайн хүнд хэцүү санагддаг. Дотны хүмүүсээ гомдоохгүйн тулд хэлмээр байгаа зүйлсээ ч хэлж чадахгүй, хийхийг хүссэн зүйлээ хийж чадахгүй байх нь сэтгэл гутралд орох том шалтгаан болдог.
Би лав амьдралдаа 2 удаа амиа хорлох гэж оролдож байсан юм байна. Эхнийх нь 10-р ангидаа судсаа ханах гэж оролдож байсан юм байна. Надад ямар нэгэн том шалтгаан байгаагүй л дээ. Зүгээр л нэг өдөр гэнэт л бүх зүйл шал утгагүй энэ амьдрал үнэхээр бүүдгэр санагдсан болохоор аавынхаа сахлын хутганы ирээр судсаа зүссэн ч бүтэлтэй юм болоогүй. Сорви нь бараг 2 жилийн дараа арилсан байх. 2-дох нь харин бүр хожуу эм уух гэж оролдсон юм байна. Бас л бүтэлтэй юм болоогүй. Ер нь миний зориг хүрээгүй, учир нь үхлийг мэдэхгүй байх нь илүү аймар байсан учир.
Сэтгэл гутралтайгаа хүн өөрөө л тэмцэж, өөрийгөө эмчлэхгүй бол өөр юу ч тус болохгүй. Бас хүн болгоны сэтгэл гутралтайгаа тэмцэх арга нь өөр өөр. Нэг хүний арга нөгөөд тохирно гэсэн зүйл байхгүй. Эцсийн эцэст яаж ийгээд хорвоогийн жамаар үхэл иртэл амьд явах хэрэгтэй гэдгийг л сайн ойлгосон. Утга учиргүй амьд явах гэдэг тийм ч сайхан санагдахгүй байж болох ч гэлээ өвчинтэйгээ тэмцээд ирэхээр яваандаа юмс арай илүү дээр санагдаж эхэлдэг. Мэдээж цаг хугацаа шаардлагатай учир хэтэрхий өөрийгөө хүчлэлгүй байсан нь дээр гэдгийг өөрийн биеэрээ л мэдэрч байна даа.

Comments
Post a Comment