Тэмдэглэл-152
Цагаан сарын бууз, угаалга, цэвэрлэгээнийхээ ард гарч санаа амарлаа. Энэ жилийн Валентинаар бас л ганцаараа байх нь дээ. Валентин бид хоёр хоорондоо харш юм шиг байна. Энэ валентинаар ганцаараа байдаг минь дуусах болтугай гэж хүсмээр байна. Дараа жил бас л ганцаараа гээд бичих юм бол өөрийгөө яахыг ч хэлж мэдэхгүй байна.
Сауны том толинд өөрийгөө харсан чинь ээ бурхан минь үнэн муухай харагдаж байнаа. Яаж яваад ийм болчиховдоо би чинь. Ёстой хүртэх ёстойгоо хүртсэн юм шиг байна. Өөрөөсөө ичиж үхлээ. Ийм байж бас сайхан залуу мөрөөднө гэнэ шүү. Хэрэг алга.
Sbn tv-гээр "Нууц материалууд" минь дахиж гарч байгаа юм байна. Үнэхээр гоё цуврал шүү. Америк, Орос, Хятад, Солонгос, Тайвань, Япон, Аргентин, Бразил, Венесуэль, Герман, Англи гээд олон орны янз бүрийн зөндөө олон ангит кинонууд үзэж байсан ч, цаашдаа үзэх ч гэлээ миний хувьд үргэлж №1 цуврал бол "Нууц материалууд" минь байх болно. Анх хүүхэд байхдаа Оросын орт билүү ртр ч билүү эсвэл өөр суваг дээр гардаг байлуу ямар ч л байсан анх орос хэлээр үзэж байсан юм байна. Бас бүр жаахан байхад Монгол Үндэсний тв-ээр "Сарны мөрдөх товчоо" гэдэг олон ангит кино гарч байсан юм шиг санагдах юм. Юу гардаг гэдгийг нь санахгүй байгаа ч нэр нь их тод үлдэж дээ.
Би нээрээ их муу хөрш юмаа. Бас аягүй анзаарга муутай хүн л дээ. Эргэн тойрны хөрш айлуудаа одоо хүртэл мэдэхгүй л явна. Гэтэл нэг хөрш маань саяхан хүүгээ алдаад буяны ажлаар манайд ирж нохой муур хоёрыг минь хооллолоо. Хажууханд минь нэг айлд эцэг эх нь уйлж байхад би гэртээ ангайгаад инээгээд сууж байсан байгаа юмдаа. Шавар тагз болгоны дотор өөр өөр амьдрал байх юм даа.
Энэ яг юу гэдгийг хэлж мэдэхгүй байгаа ч дээрээс хойш гэв гэнэт сонин мэдрэмж төрөх боллоо. Зүгээр л хальт мэдрэгдээд л өнгөрөх юм. Би өөрөө ч санахгүй байгаа нэг газар байсан ч юм шиг, эсвэл байх ч юм шиг мэдрэмж. Тэр газартай холбоотой дурсамж гэх үү мэдрэмж гэх үү нэг тийм сонин мэдрэмж мэдрэгдэх юм. Хаана байлаа, юу билээ гээд бодохоор толгойд бодогдох юм алга.
Эрчүүд сонирхолгүй санагдсаар байгаа болохоор сэтгэл татагдахгүй байна. Тэгсэн мөртөө тас тэврэлдээд үнсэлцмээр санагдах юм. Тэгээд л муухай санагдаад больчих юм. Эрэгтэй хүмүүсийг мэддэг байх ер нь дэмий юм байнаа. Хийх үйлдэл, хэлэх үгийг нь урьдчилж таамаглаад ямар ч сонирхол төрөхгүй юм. Ядаж байхад таамаглалтай минь очиж таараад байхаар уйтгартай санагдаж байна. Гэхдээ надад бол эр хүн чухал. Эр хүнгүйгээр амьдарч чадах эмэгтэй гэж өөрийгөө хэлж чадах ч тэгж амьдрахыг хүсэхгүй байгаа эмэгтэй.
Заримдаа өөрийнхөө тархинд нэг жижиг чип суулгачмаар санагдах юм. Тэр чип нь хүн тархиа илүү ажиллуухад тусладаг, өөрийнхөө нөөц бололцоог ил гаргахад чиглэгдсэн байвал гоё байхгүй юу. Хэрвээ тийм зүйл ирээдүйд бий болвол би заавал хийлгэнээ. Өөрийнхөө тархи гэгч эрхтэнээ тултал нь ашиглавал юу болохыг хармаар байна.
"Хурга майлахаа болино" киног анх үзсэний дараа надад тархиа задалж харахыг хүсэх хүсэл бий болсон байх.

Comments
Post a Comment