Тэмдэглэл-153

Сүүлийн үеийн орчуулгын ном унших ч улам хэцүү болоод байна шүү. Сүүлд нэг ном авсан чинь хоёр гурван удаа давтаж уншиж нэг өгүүлбэрийг нь ойлгож байна. Уншихаас ч дургүй хүрмээр. Уул нь зохиол нь гоё байгаад байдаг. Яарч явсан болохоор нээх сайн уншилгүй худалдаад авчихсан чинь хэрэг алга. Ийм ном авсан нь миний хувьд 2дах тохиолдол нь боллоо. Тоотой хэдэн орчуулагч нарын орчуулсан ном нь сайн байх юмдаа.
Хүн ер нь таргалдаггүй байсан бол сайн байхгүй юу. Тодорхой хэмжээний өөхийг хуримтлуулаад тэгээд таргалдаггүй. Бас хүний ходоод насанд хүртлээ стандарт хэмжээнд очтолоо сунаад дахиж сунадаггүй бүтэцтэй байж болоогүй юм байх даа. Ходоод сунадаггүй, өөх хуримтлуулж таргалдаггүй байсан бол хичнээн амар байхсан. Ядаж хоол хүнсний хомсдол үүсэх нь гайгүй байх байсан юм билүү.
Сүүлийн үед "хайртыг минь хайрлаж яваарай" гээд аманд аялагдаад байсан чинь тэр маань шинэ найз бүсгүйтэй  болчихож. Гэхдээ надад юу ч мэдрэгдсэнгүй. Тэрний сонгож байгаа бүсгүйчүүдийг хараад байхаар надтай төстэй ч юм шиг хахаха. Лаг өөрийгөө тайвшруулсан.  Энэ удаа энэ харилцаа нь бүтэлтэй байгаасай. Гэр бүл зохиохыг яараад байгаа хүн.
Дааж авсан ажил минь гараас гардаггүй ээ. Үнэхээр явцгүй байна. Өөрийнхөө ч, захирлынхаа ч тэвчээрийг барж байна даа. Хоёулаа тэвчээртэй хүлээцтэй хүмүүс юм болохоор арай л муудалцчихгүй байх юм даа.
Дотор нэг л сонин давчдаад хараалын үгсийг хайр найргүй хэлмээр санагдаад байх юм. Гэвч уруул давж гарахгүй юмдаа. Согтотлоо уугаад сайхан агсам тавьж, юм хум эвдэж түвээмээр ч юм шиг. Нэг л шалтгаангүй бачимдаад байх юм даа.
Чамайгаа зүүдэллээ.
Халуу төөнөх хайрын минь эгшиглэн
Газар дэлхий ертөнц дээр биш
Гариг эрхэс тойрон
Ганцхан чамтай хөтлөлцөн би зүүдэллээ зүүдэллээ

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157