Posts

Showing posts from April, 2016

Тэмдэглэл-108

Урьд нь өөрийгөө онцгой нэгэн гэж боддог байлаа. Өөрт минь ямар нэгэн онцгой хувь тавилан байгаа гэдэгт итгэдэг байлаа. Тэр онцгой хувь тавилан учрал тохиолыг их л хүлээдэг байлаа. Гэхдээ нэг л өдөр тийм юм байхгүйг ойлгосон юм даа. Хүлээн зөвшөөрөх хэцүү байсан. Яагаад би биш гэж. Надад онцгой байх бүх зүйл байна гэж гоморхдог байлаа. Надад их юм байсан. Авъяас, мэдрэмж, бусдыг татах чадвар гээд л..Бас гэнэтийн онцгой үйл явдлууд ч тохиолдож байсан. Зовлон ч тохиолдож байсан ч дааж гарч чадахгүй тийм хэцүү бол байгаагүй ээ. Даваад л гардаг байсан. Гэхдээ би өөрийгөө дэндүү онцгой гэж бодоод юу ч хийж, яасан ч гэсэн хувь тавилан миний талд байна гэдэгт бүр итгэчихсэн байсан юм шиг. Тиймээс би хичээхээ больчихсон юм. Тэгээд л нэг өдөр хичээхээ болисноор алдсанаа мэдсэн юм. Бас өөртөө дэндүү бардсан юм. Үргэлж зөв шийдвэр гаргаж, үргэлж өөрийн минь зөв байна гэдэгт итгэж явдаг би бас л тэнэг толгой шүү. Ер нь 22 нас хүртлээ амьдрал минь хэцүү байсан ч би өөрийнхөө хувьд аз жаргалтай гайх...

Тэмдэглэл-107

Image
Зүүд хүний сэтгэцэд нөлөөлдөг гэдэг нь  үнэн юмаа. Заримдаа би сэрэхдээ бодит байдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй юм. Зүүд маань миний жинхэнэ амьдрал юм шиг санагдах юм. Буцаж зүүдний ертөнц рүүгээ явмаар санагдана. Зүүдэндээ би урьд нь очиж байгаагүй харж байгаагүй хотынхоо гудамж талбай, байшин барилгыг зүүдэлдэг. Ирээдүйд хот маань миний зүүд шиг болвол сайхан л байна. Өчигдөр цайны цагаараа ажлын хүүхнүүдтэйгээ буу халж сууж байгаад цаг хугацааг ухраавал ямар шийдвэр гаргахгүй байх байсан бэ гэж асуусан чинь ихэнх нь нөхөртэйгээ суухгүй байх байсан гэж хариуллаа. Ямар ч эргэлзээгүйгээр шууд тэгж хариулцгаасанд их гайхлаа. Эмэгтэй хүний амьдралын хамгийн том чухал шийдвэр бол нэг насны ханиа сонгох явдал шүү дээ. Энэ сонголтоо л зөв хийх юмсан гэж бодож бас айж байна. Би хэзээ ч хайр дурлалаас болж гүн шархалж байсангүй. Бүгдээрээ л хамаг чадлаараа миний төлөө хичээж, намайг чин сэтгэлээсээ хайрлаж байхад тэр бүх зүйл нь миний хувьд хангалттай санагдаж байсангүй. Яагаад ч юм бэ н...

Тэмдэглэл-106

Энэ хэдэн өдрүүдэд нилээн бодсоны эцэст надад ямар ч ашиг тус авчрахгүй хэрнээ миний цаг, сэтгэл, мөнгийг үрж байдаг зугаа цэнгэл, ажил, уулзалт, хүмүүсээс татгалзаж өөрт хэрэгтэй зүйлдээ илүү ихийг зарцуулж байхаар шийдлээ. Тусламж хэрэгтэй үедээ л холбогддог эсвэл намайг уруу татах зорилготой хүмүүсээс бага багаар холбоогоо тасалж амьдралдаа хэн дуртайг нь оруулж байдагаа болиноо. Амьдралдаа оруулах хүнээ сайн бодож шийдэхгүй бол хэрэгтэй хэрэггүй хүмүүст хайран цаг хугацаагаагаа зарцуулж эцэст нь хожсон зүйлгүй болсон байна. Надад ямар нэгэн байдлаар ашигтай байх зүйлд, хүмүүст л цаг хугацаа,сэтгэл, мөнгийг зарцуулж байх нь хавьгүй дээр юм байна гэдгийг маш сайн ухаарлаа. Тиймээс надад хэрэггүй харилцаануудыг бүгдийг нь тасална бас үүсгэхгүй. Хүмүүсийн, цаг хугацааны, мөнгөний үнэ цэнийг надад маш сайн ойлгуулсан өдрүүд байлаа. Бас өөрийнхөө үнэн гэнэн итгэмтгий давхар санаагүй амьдардаг гэдгээ олж мэдсэн маань өөрийгөө жоохон өөрчлөгдөх хэрэгтэйг ухаарууллаа. Би өөрийгөө ч эргэн т...

Тэмдэглэл-105

Миний урам зориг, эрч хүч, итгэл үнэмшил, найдвар байхгүй болчихоор бүх зүйл бодож байснаас минь өөр байхаар би хямардаг юм байна. Бүгд худлаа байсанд дургүй хүрч ямар ч утга учиргүй санагддаг юм байна. Бас өөрийгөө чамлахаар нэг л тийм хэцүү хүн болж хувирах юм. Хайрыг хүсдэг хэрнээ би хэзээ ч хайрыг нэгт тавьж байсангүй. Эрдэм боловсрол, мэдлэгийг эрхэмлэдэг хэрнээ хэзээ ч түүний төлөө үхэн хатан тэмцэж байсангүй. Сайн найз нөхөдтэй баймаар байгаа боловч найз нартаа чин сэтгэлээсээ анхаарч, туслаж байсангүй. Гэр бүлээ халуун дулаан байгаасай гэж хүсэх хэрнээ түүний төлөө юу ч хийж байсангүй. Хөөрхөн байхыг хүсэх хэрнээ түүнд цаг зарцуулж байсангүй. Мөнгөтэй байхыг хүсэх хэрнээ залхуурч аль биед амар зүйлийг хийдэг байж. Зорилготой, хүсэл мөрөөдөлтэй байхыг хүсдэг хэрнээ зүгээр бодохоос, бусдад атаархахаас өөрийг хийсэнгүй. Яг юу хийж, яаж амьдарч ирснээ ойлгохгүй байна. Зүгээр л амьсгалж л байсан юм шиг. Ирээдүйгээ бодох дургүй, өнгөрснөө мартчихдаг яг одоогоороо л амьдарч яг одоо л...

Тэмдэглэл-104

Блог дээр бүх юмаа бичдэг болсоноос хойш дэвтэр дээрээ хэдэн үг бичсэн байсан нь" Би блог хөтөлдөг боллоо" гэж. Заримдаа би дургүй хүрэхээрээ дэвтэрийнхээ хэдэн хуудсыг урж хаядаг зуршил минь блог дээр бичсэн зүйлээ устгаж үргэлжилж байна. Би өөрчлөгдөж байна. Гэхдээ энэ өөрчлөлтөөс би айж байсан боловч өөрчлөгдөхөөс өөр аргагүй болж байх шиг. Эсвэл миний хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй нуучихсан байсан  би яалт ч үгүй ил гарч байх шиг. Үгүй бол хүртэлх амьдарч ирсэн туршлага, нийгэм намайг өөрчлөгдөхөд түлхээд байх шиг. Алдаж, шаналж, хашир сууж, дахиад бүхнийг эхлэх тусмаа улам л хатуу чанд хүйтэн болоод байх шиг. Хүмүүсийг мэдэх тусам муухайг нь харах тусам хайрлах сэтгэл багассаар. Тэдний баяр баясгалан, аз жаргал, гуниг, зовлон шаналал надад огтоосоо нөлөөлөхгүй ямар ч мэдрэмж мэдрэгдэхгүй байна. Хараал идсэн чиний асуудал надад огтхон ч падлийгүй гэсэн байдалтай болоод байна. Заримдаа өөрөөсөө айх ч шиг. Гэвч энэ нь зөв юм шиг санагдах юм. Ахмад үеийнхнийхээ муухай зан аа...

Тэмдэглэл-103

Хэзээ нэгэн цагт миний энэ бие, дурсамж, оюун ухаан, мэдрэмж бүгд огт байгаагүй юм шиг алга болно. Бас миний мэддэг хүмүүс байхгүй болно. Би дахиж тэднийг харж чадахгүй, нэрээр нь дуудаж чадахгүй, хамт хэсэг хугацаанд ч байж чадахгүй болно. Бидний энэ амьдрал дуусахаар бид хаашаа явдаг бол.. Дурсамж, мэдрэмж, сэтгэл минь хаашаа очдог бол. Махан бие минь ч яахав байгальд шингэн алга болно. Үгүй бол үнс болон хийснэ. Харин би хаачих бол... Би гэж яг хэн юм бол. Хэрвээ хүн дахин төрдөг бол энэ би би биш гэсэн үг үү. Өмнө нь амьдарч байсан би одоо амьдарч байгаа би хойшид амьдрах би. Энэ бүгд нийлж байж жинхэнэ би болох юм болуу. Эсвэл бүр хамгийн анхны би би юм бол уу. Надад заримдаа би зүгээр л эмэгтэй хүний биед байгаа энэ махан биеийг ашиглаж амьдарч байгаа юм шиг санагддаг. Гэхдээ бас энэ махан биеийг би биш гэж үгүйсгэж болохгүй ч юм шиг. Хэрвээ бид дахин төрдөггүй тийм зүйл байдаггүй бол миний амьдрал энэ биеэр дуусах бол тэгээд дараа нь зүгээр л байхгүй болчих юм бол өөрийгөө хэн б...