Тэмдэглэл-180
Ойрд одод хараагүй муухай байна шүү. Орой бүр л гэрийнхээ гадаа оддыг харж хэсэг зуур ч гэсэн энэ дэлхий дээр биш тэртээх оддын дунд байгаа мэт мэдэрдэг байсан мэдрэмжээ үгүйлж байна. Одоо орой гэр лүүгээ харьж явахдаа од харах гэж хичээвч ганц хоёр од л ёлтойж харагдах юм даа энэ хотын тэнгэрт. Ажлын болон хувийн шугамаар мөнгө авчихаад өгөхгүй байгаа хүүхнүүдийг яалтай билээ. Миний зөөлөн занг бүр ашиглачих юмаа. Зөөлөн хүмүүс яг цагаа тулвал ямар муухай хатуу сэтгэл гаргадаг гэдгийг мэддэггүй бололтой. Төмөр нүүрээ харуулж байж хоёроос нь хагас дутуу мөнгөө олж авлаа. Цаана нь дөрвийн дөрвөн эмэгтэй байна. Дарамтлаад байх хэцүү, хэцүүгүй байя гэхээр өөрөө хохирчих гээд балай юмаа. Эрэгтэй хүмүүс байсан бол сайхан уурлаад зодолдоод ч хамаагүй арга хэмжээ авах байлаа. Адилхан эмэгтэй хүмүүс болохоор яаж ч чадахгүй юм даа. Сүүлийн үед хөөрхөн сайхан байхаас илүү оворгүй залуухан харагдах тал дээрээ их анхаардаг болж. Ямар ч байсан хорин хэдтэй юм шиг харагдмаар байна. 30 гарсан ч 20 ...