Posts

Showing posts from August, 2017

Тэмдэглэл-176

Image
Зарим хүмүүс мэдээжийн ил зүйл дээр худлаа ярих нь үнэн инээдтэй юмаа. Ярьж байгаа зүйлд нь итгэнэ л гэж боддог юм байх даа. Заримдаа шудрага байж бүх буруугаа хүлээх нь хоёрын хооронд худлаа ярьж гүрийсэнээс хамаагүй амар бас хүндтэй байдаг гэдгийг мэддэггүй бололтой. Ядаж л дараа нь наадах чинь худлаа ярих хүн биш буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээдэг хүн гэсэн ойлголттой үлдэнэ шүү дээ. Бүх зүйлд төгсгөл хамгийн чухлаа гэж. 4н жил хамт ажиллаж захирлын минь хамгийн итгэдэг хүн болсон хамтран ажиллагч маань араар нь цэвэр тависан байсныг саяхан олж мэдлээ. Хөөрхий муу захирал ингээд 2 дох удаагаа итгэлт хүмүүстээ хууртагдчихлаа. Одоо бол тэр хүний итгэл дахиж өмнөх шигээ байхгүй байна биз. Надад ч  бас итгэхээ болиод хардах нь ихэсч байгааг анзаарлаа. Аргагүй л дээ. Ойлгож байгаа болохоор би нээх эмзэглэхгүй байна. Гэхдээ би захирлын итгэлийг алдсан хүмүүстэй найз байсан болохоор шууд холбоогоо тасалж чадахгүй. Хүмүүс хоорондын харилцаа гэдэг маш чухал зүйл шүүд ээ. Хамт туулс...

Тэмдэглэл-175

Найзтайгаа хамт амьдарсан эхний 7 хоног ер нь дажгүй сайхан байлаа. Өчигдөрийг хүртэл. Найз маань гэрийнхэнтэйгээ Хөвсгөлд амрахаар 5 дахад явсан юм. Ойрд Хятад Тайвань сериалуудыг англи хадмалтайгаар YOUTUBE-с үзэж байгаа. Амралтын  энэ 2 өдөр ч гэсэн ганцаараа  үзэж өнгөрөөлөө. Өчигдөр үзээд л чимээгүй сууж байтал хөрш айлын минь эхнэр нөхөр 2 муудалцаад байх шиг байна шүү. Нөхрийн дуу их чанга сонсогдоод л мөнгө л нэхээд байгаа бололтой тэгснээ яг л зодоод эхлэх шиг санагдав. Хэсэг чимээ чагнаж суусан чинь эмэгтэй хүний уйлах дуу гарахаар нь гялс гүйж гараад л хаалгыг нь нүдлээ. Хүүхэд нь гээд 5 юмуу 6 настай хүү хаалга онгойлгож өгөхөөр нь юун чимээ гараад юу болоод байна гэсэн чинь юу ч болоогүй ээ та яв яв гээд хаалгаа хаачлаа. Хэсэг гадаа нь чимээ чагнаж зогссон чинь чимээгүй л байлаа. Бодвол намайг үүдэн дээр нь зогсоод байгааг гадарласан юм байлгүй. Тэгэхээр нь гэртээ орчихоод жаахан сууж байсан дахиад л эрэгтэй хүний чанга чанга хашгирах дуу гарахаар нь дахиад л гара...

Тэмдэглэл-174

Эмэгтэй хүнтэй анхны бас сүүлийн удаа зодолдсон нь цаашдаа тийм зүйл гаргахгүй байх гэж бодож байгаа болохоор сүүлийн удаа гэе дээ 3р ангид байсан юм байна. Тухайн үед шинээр шилжиж ирсэн би яагаад ч билээ ангийн атмаан охинтой таарамжгүй байдаг байлаа. Ядаж байхад бид хоёрын гэр нэг чиглэлд байдаг. Нэг удаа харьж яваад 2-уулаа муудалцаад зодолдоод тэр газар хэвтэж байсан тоосгоор баруун нүдрүү минь цохичихож билээ. Нүдээ дараад л уйлаад гэр лүүгээ гүйж ороод ээжид ховлоод ээжийгээ дагуулаад гэрт нь очиж баахан загнуулсан даа хөөрхийг. Харин харьж явахдаа харин би өөрөө ээждээ загнуулсан. Хүн амьтантай эвтэй байж чадахгүй хүнээр хэрүүл хийлгүүллээ гэж. Тэрнээс хойш хэн нэгэнтэй муудалцсан бол ээждээ хэлэхээ больсон юм. Загнуулахаасаа айгаад. Загнуулахаасаа айж юмаа хэлэхгүй явсаар эцэстээ энэ нь бараг зуршил болж дээ. Нэг хэсэгтээ л хөхөрсөн нүдтэй инээдтэй хүн л  явдаг байсан. Багш нар түүнийг загнаж зэмлээд ангийнхан болохоор түүнтэй нийлж тоглохгүй хөөрхий минь нэг хэсэгтээ ганц...

Тэмдэглэл-173

Image
Өчигдөр 10 жил хөтөлж ирсэн тэмдэглэлийн дэвтрүүдээ шатаачихлаа. Миний хамгийн чухал үнэтэй эд зүйлс минь байсан юм. Гэвч дэвтэр дээр тэмдэглэл  хөтлөх нэгэнт хэрэггүй болсон учир дэвтэр дээрээ бичиж байсан ерөнхий гол зүйлсээ блогтоо оруулсан болохоор цаашдаа бүх зүйлээ блог дээрээ бичиж байхаар шийдсэн тул дэвтэрнүүдээ шатаачихлаа. Гэхдээ шатаахаасаа өмнө бүгдийг нь эргэн сөхөн харж уншсан чинь 20 настай би өнөөдрийн 30 настай би-г харсан бол үнэхээр урам нь хугарах байсан даа. Тэр үед хүсч байсан зүйлүүдээс нь 2 нь л тун дөхөж очсон юм байна. Ноднин 6 сард нээлгэсэн хадгаламж минь өнөөдрийн байдлаар хүүтэйгээ нийлээд 357,000 төг болсон байна лээ. Сард 25,000 төг гэсэн үг. Бүхэд бүтэн 12 сарын турш 357,000 төг хуримтлуулсан гэхээр гомдмоор ч юм шиг. Чамлахаар чанга атга гэдэг. Ямар ч байсан одоохондоо иймэрхүү байгаа ч яваандаа нэмэгдүүлэнээ. Тэглээ ч айхтар хуримтлуулах гэж хичээж зүтгэсэнгүй. Одооноос жаахан өөрийгөө шахахгүй бол амар тайван ингээд яваад л байвал яваад л байх ...