Тэмдэглэл-172
Хүн надад хийх зүйлийг минь заахад би лав дургүй. Хийнэ гэдгээ дотроо мэдээд хэзээ яаж хийхээ төлөвлөж байхад тэрийгээ ингэ тэг гэхээр уур хүрээд байдаг шүү. Ер нь аливаа зүйлийн төгсгөл гэдэг л их чухал юм байна. Яаж эхлэх, яаж үргэлжлэхдээ гол нь биш яаж төгсөв гэдэг нь эцсийн эцэст чухал юм байна. Хүмүүс хоорондын харилцаан дээр ч, ажил хэрэг дээр ч, мөрөөдөл зорилгодоо хүрэхэд ч тэр яаж төгсөх нь буюу үр дүн нь хамгийн чухал юм байна. Хичнээн сайхан эхэлсэн харьцаа явж явж маш муугаар төгсөхөд хүний сэтгэлд сайхан дурсамжаас нь илүү муу төгсгөл нь тод үлддэг, эхэндээ хэцүү байсан харьцаа эцсийн эцэст нэг нэгнээ ойлгоод учир зүгээ олоод ирэхээр урьдны таагүй үе нь биш ойлголцсон тэр үе илүү сэтгэлд хоногшсон байдаг. Тэгэхээр аливаа зүйлийн эхлэлээс ,үргэлжлэх явцаас илүү төгсгөхдөө л хамгийн их анхаарах хэрэгтэйг ойлголоо. Нилээдгүй хэдэн залуучуудын анхны хайр байсан хэдий ч одоо тэдгээр бүх хүмүүс өөр хүний дэргэд байна. Өөр хүнийг хайрлаж амьдарч байна. Би зүгээр л нэг дур...