Тэмдэглэл-168
3л хар пиво уусан чинь 2 кг таргалчихаж хэрэг алга. Эмэгтэйлэг байж вино л ууж байхаас. Ойрд хэл амтай өдрүүд байлаа. Гэхдээ надад ямар ч бухимдал гонсойлт юу ч мэдрэгдсэнгүй. Харин хамтрагчдаа өөрчлөх цаг болсон гэдгийг л мэдлээ. Цаашдаа хамт ажиллаж хамтарч баг болж ажиллана гэдэг нь бүтэхгүй зүйл бололтой.Өөрсдийгөө байгаагаасаа илүү үнэлж хардаг хийх ёстой зүйлээ хийсэндээ бахархдаг ч юмуу том зүйл хийчлээ гэж сайрхдаг, даруу биш тэрүүхэн тэндээ жижигхээн хөөрхөн амбицтай хүмүүстэй нэг баг болж ажиллахаар инээд хүрээд байна. Өөрсдөөс нь өөр байгаа намайг шүүмжлээд гэх юмуу гоочлоод гэх юмуу нэг л харьцаа тавгүй байна. Хэрвээ би хэл амтай дуугүй нэгэн биш байсан бол гал гарах гээд л байна шүү. Гэвч тэгтлээ дотно биш боловч шууд харьцаагаа таслаад зам замаа хөөхөөр бас харьцаатай биш болохоор төвөгтэй юмдаа. Хүмүүс бусдад хүндлэгдэж, бусдын анхаарлын төвд байж, магтуулах, өөрсдийгөө мундагаар мэдрэх асар их хүсэлтэй байх юм. Харин энэ хүслээс би альхэдийн татгалзчихсан. Зүгээр ...