Тэмдэглэл-160
" Өөрийгөө өрөвдөж, хувь заяандаа гомдоллож, тэмцэгч бус байх нь огтхон ч дур булаам зүйл биш. Өөрийнхөө талаар сөргөөр боддог хүнийг хэн хүсэх билээ?" Ордны зурхайгаа уншиж байсан чинь дээрх өгүүлбэр байна. Яг л тархин дундуур татаад авах шиг. Тийм шүү дээ огтхон ч сайхан зүйл биш мартсан байсан зүйлийг сануулах шиг болсон. Тархины эрчим хүчээ тал тал тийшээ нь цацаад гол зорилго хүсч байгаа зүйлдээ төвлөрч чадахгүй байна. Яг юуг хүсээд байгаагаа, яавал өөртөө бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай аз жаргалтай байх вэ гэдгээ мэдмээр байна. Сониуч зангаасаа болж тал тал тийшээ үсчсэн байдлаасаа залхаж байна. Олон юмныхаа ч ашгийг гаргаж чадахгүй эхлүүлээд хаяад байхаар нэг л дарамттай юм. Бусад хүмүүс ч сүүлдээ " энэ ингэж байгаад больчихно, энэ нээх удахгүй ээ, энэ угаасаа чадахгүй ээ, энэ шантрамтгай л даа, наадах чинь худлаа худлаа " гэдэг боллоо. Энэ хандлагууд нь миний уурыг хүргэж байна. Нэг л басамжлаад ч байгаа юм шиг. Тийм биш гэдгээ баталж харуулж...