Тэмдэглэл-155

Яагаад хүмүүс амьдрал нь жаахан бүтэлгүйтээд унаад ирэхээр хамгийн түрүүнд найзуудаасаа зайгаа барьдаг юм бол.Арайхийж уулзахаар нэг л хөндий юу нь болохгүй байгаа талаар асуухааар нэг л ярихыг хүсэхгүй байгаа, ойлгохгүй гэсэн хүмүүс. Ялангуяа эмэгтэй найзууд ийм хандлагатай байх юм.
Улам л найзуудаасаа бага багаар л холдоод байх шиг. Оронд нь шинэ хүмүүс гарч ирэн илүү дотно байх болж. Бидэнд илүү үнэ цэнэтэй санагдах зүйлс гарч ирж байгаа болохоор тэр зүйлсдээ илүү цаг зарцуулахыг хүсэх болсноос л тэр байх даа.
Хэдэн өдөр зав гарсных үзэж амжаагүй кинонуудаа бөөндөж үзээд сайхан байлаа. Ээж маань үргэлж чи кино үздэг шигээ бусад зүйлд сайн байсан бол өдийд юу гэж ийм байхав гэж загнана. Үнэхээр ном уншдаг шигээ, кино үздэг шигээ, согтууруулах ундаа хэрэглэдэг шигээ, хоол сайн иддэг шигээ бусад зүйлд сайн бол баяжжихсан байхгүй юу.
Кино урлаг хүний далд ухамсарт шууд хүрч нөлөөлж чаддаг ганц урлаг гэдэг нь үнэн байх. Зарим гадаад киног орчуулагагүйгээр  үзэхээр нээх нарийн ойлгохгүй ч ерөнхийд нь бол ойлгоод  байдаг шүү.
Эрэгтэй хүмүүс гэж нээрээ инээдтэй хүмүүс шүү. Хөөрхий муу лам залуу маань мартаар учиргүй дуудаад л баярлуулъя уулзъя энэ тэр гээд байхаар нь гиюурч суухаар гэж гарсан биш бас л харахыг хүсээгүй зүйлээ харах шив.
Болзооны түвшинд явж байгаа бол өөр хэдэн ч хүнтэй уулзахыг би эсэргүүцдэг хүн биш харин ч ойлгодог дэмждэг өөрөө ч тэгж явж байсан. Гэхдээ хэзээ ч болзож байгаа хүмүүсээ хооронд нь танилцуулж байгаагүй ээ.
Харин анх удаа эрэгтэй хүн  уулзаж байгаа бүсгүйгээ дахиад өөр бүсгүйтэй танилцуулахыг харлаа. Үнэхээр эвгүй байсан. Нөгөө бүсгүйдээ намайг өөрийнх нь хамгийн сайн найз гэж хэлсэн байсанд нь гайхсан шүү. Уул нь ч хөөрхий минь биднийг уулзуулья гэж бодоогүй ч төлөвлөгөөнд нь өөрчлөлт гараад аргагүй эрхэнд л надтай танилцуулсан юм шиг юм дараа нь ярисан.
Хамгийн инээдтэй нь хэрвээ би тэрэнтэй албан ёсоор уулздаг болох юм бол тэр бүсгүйгээсээ сална гэнээ. Одоогоор бараг л тэр бүсгүйг бодоод уулздаг намайг ганцаараа гэдгийг мэддэг болохоор салахгүй байгаа юм ярисан. Согтуу хүнээс заримдаа чин үнэнийг нь сонсож чаддаг болохоор надад лав согтууруулах ундаа таалагддаг шүү. Над шиг болзоонд урьсан залуугаа уулздаг тасарчихсан бүсгүйтэй нь гэрт нь хүргэж өгдөг хүн байгаа болов уу.
Маргааш ярьсан юмаа санахгүй мэдэн будлин, холион бантангийн юм ярих нь бүүр инээдтэй. Сүүлдээ бүүр хөөрхий минь нөгөө бүсгүй нь дүү нь болоод л дуусах шив. Миний нүдэн дээр тэр бүсгүйтэйгээ үнсэлцсэнээ санахгүй байгаа бололтой байсан. Би ч хэлсэнгүй. Зүгээр л хаялаа. Надад ч ямар тэрнийг гэсэн сэтгэл байсан биш. Зарим хүмүүсийн хэн ч мэдэхгүй гэж боддог зүйлсийг нь санаандгүй байдлаар олж мэдсэн тохиол их ч тэрийг нь мэдсэн гэдгээ өөрт нь би лав хэлдэггүй. Надад ямар нэмэртэй ч юм биш.
Bigbang-н энэ дуу чинь харин ямар романчик дуу вэ.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157