Тэмдэглэл-151
Цаг хугацааны хурдан өнгөрч байгааг гайхаад гайхаад барахгүй юм. Надад л ингэж санагдаад байна уу. 1.01-нд юу хийж байсан минь өчигдөр юм шиг санагдах атал одоо 1-р сар дуусч байдаг. Юу хийв гэхээр зав зай гарахаар л унтаад байсан юм байна. Хаана ч хамаагүй унтчих аятайхан боломж гарвал унтаад л байсан юм байна. 5 минут ч хамаагүй. Үнэхээр нойроо дийлэхгүй байсан. Бас зүүд нойронд автах маш сайхан санагдаад байсан. Юу ч бодогдохгүй, юу ч мэдрэхгүй үнэхээр бөх унтаж байсан. Үхэх яг ийм л байдаг байх даа гэж бодогдсон. Сэрэхээс нааш юу ч мэдрэхгүй, хаана байгаагаа ч , хэн гэдгээ ч мэдэхгүй. Зүгээр л уртаас урт хоосон үргэлжлэх мэт.
Амьдралын төгсгөлд эцэст нь зүгээр л яг л нам унтах мэт хов хоосон юу ч байхгүй, юугаа ч мэдэхгүй юм бол энэ амьдрал, хүн болж төрсний утга учир гэх мэт зүйлс ер нь хэрэгтэй ч юмуу бүү мэд гэж бодогдсон. Хүн болж өдий наслахдаа надад амьдрах хүсэл ер нь байгаагүй юм байна. Зүгээр л үхлээс айх айдас, мэдэхгүй зүйлээсээ айх айдас л байсан юм байна. Одоо ч байгаа л даа.
Би бүр нярай байхдаа л маш уйланхай хүүхэд байсан гэсэн. Төрсөн цагаасаа эхлээд эмнэлэгээс бараг салаагүй, байсхийгээд л өвчин тусчихдаг бүр нярай байхдаа шарлаж байсан гэсэн. Орон дээр ерөөсөө унтдаггүй дандаа хүнд босоогоороо тэврүүлж унтдаг хүүхэд байсан гэсэн. Хамаг ах дүү хамаатнйхаа үгийг барсан зовоосон хүүхэд төрсөн гэсэн. Тэр үед манай байранд хуучин лам байсан хүн ирсэн байхаар нь ээж үзүүлсэн чинь хавар болж тэнгэр дуугарахаас нааш наад хүүхэд чинь зүгээр болохгүй их ааштай хүүхэд байна гэж хэлсэн гэсэн. Ашгүй хавар болж нэг өдөр их дуу шуутай бороо орсноос хойш би ерөөсөө уйлаагүй бас өвдөж зовоогүй гэсэн. Тэгэхэд 6 сар орчимтой байсан юм шиг байгаан. Би чинь намрын хүүхэд гэхээр. Энийг ээж ярих тоолонд би яагаад ч юм бэ хүн болж төрсөндөө бухимдаж, хүлээн зөвшөөрч чадахгүй байсан болохоороо л тэгж их уйлж өвдөж байсан юм шиг санагддаг.
Хүн бүр өөрчлөгддөг. Өөрчлөгддөггүй хүн гэж үгүй. Их бага хэмжээгээр бид өмнөхөөсөө өөр болсон байдаг. Энэ нь сайн уу, муу юу мэдэх юм алга. 2016,01,29-ны би-гээс 2017,01,29-би өөр байгаа. 2018,01,29-ны би ч өөр байх болно. Миний хувьд сайнаас муу болсон ч гэх юмуу, муугаас сайн болсон гэх зүйл байхгүй ч үзэл бодлын хувьд өөрчлөгдөөд байгаагаа анзаарсан.
Энэ насны амьдралаа бусад шиг үр дүнтэй, сайхан өнгөрөөхийг хүсэх хүсэл, хичээл зүтгэл надаас улам л холдоод байх шиг. Гэвч хүний нийгэмд амьдарч байгаа болохоор энэхүү хүсэл эрмэлзэл намайг тойрохгүй биш дайраад бусад хүмүүс надаас шаардаад байгаа нь үнэхээр хэцүү санагдаж байна. Миний хувьд зүгээр л жам ёсоороо үхтэлээ сэтгэл амар, тайван амьдрахыг л хүсч байна. Хүн бүрийн дотор өөрийнх нь амьдрал ийм байгаасай, энэ улс орны хөгжил дэвшил, ард түмний амьдрал ийм байгаасай, энэ дэлхийн хүн төрөлхтөний амьдрал ийм байгаасай гэсэн хүсэл бодол байдаг байх. Хотын захаас хотын төв рүү өглөө бүр ажил руугаа явахдаа, хотын төвөөс хотыг зах руу орой бүр гэр лүгээ харихдаа янз бүрийн амьдралтай хүмүүсийг хардаг.
Мөнгөөр авч болох зүйлс ихсэх тусам хүмүүсийн амьдарлын зорилго ерөөсөө их мөнгөтэй болох болж өөрчлөгдөнө гэсэн хаанаас ч билээ уншсан зүйлс санаанд ордог. Өнөөдөр манай улсад эм авах, эмчилгээ хийлгэх мөнгөгүй бол зүгээр л өвдөж байгаад үхэх нөхцөл байдалтай байна. Мөнгөгүй бол өвдөх эрхгүй. Харин мөнгөтэй хүмүүс нь ирээдүйд мөнхийн усыг ч худалдаж авч чадахаар бүх зүйл хөгжиж байна.
Хөгжингүй улс орнууд нь сансар огторгуйг ирээдүйд эзэмшихийн төлөө байхад зарим нь улс орны ард иргэд маргааш амьд байх эсэхдээ итгэх итгэлгүй амьдрах энэ дэлхийн амьдрал хоорондоо ямар их ялгаатайг харуулах юмдаа. Хүмүүсийн амьдралын ялгаа томрох тусам бид бусадтай өөрийн амьдралаа үргэлж харьцуулж нэг бол сэтгэлээр унаж бүх зүйл шудрага бус байгаа юм шиг санагдаж бүхнийг үзэн ядна үгүй бол атаархуулаад байгаа тэр амьдралд хүрэхийн тулд ямар ч хамаагүй арга хэрэглэх болно. Тэрийгээ шудрага ёс гэж нэрлэх байх даа.
Энэ дэлхийн амьдрал эдийн засаг, нийгмийн аюулгүй байдлаараа л хоорондоо асар их ялгаатай биш байгаасай гэж би хүсдэг. Бусдаар бол дүүрч дүүрч. Хүн болж төрснийх ядаж шөнө бүр тайван нойрсдог, өлссөн бол хоол авч иддэг, өвдсөн бол эм авах, эмнэлэгийн тусламжыг авч чаддаг тийм л байвал бусад зүйлс жам ёсоороо л болох байлгүй дээ.

Comments
Post a Comment