Posts

Showing posts from November, 2016

Тэмдэглэл-145

Image
Бурхан гэдэг хүний төгс хувилбар юм. Тэр өгөөмөр, сайхан сэтгэлтэй, хэнийг ч ялгалгүй яг адилхан харьцдаг, түүнд бусдын хэн байх нь огтхон ч хамаагүй, уур бухимдал, цухалдалгүй, маш тайван, энэрэнгүй, шунал, хүсэл тачаалаас хол, хүлээцтэй, тэвчээртэй, бүгдийг ойлгогч, хайр, үзэн ядалтын хүлээсэнд баригддаггүй, өнгө мөнгө, эрх ашгийн сонирхолгүй гээд л бидний байхыг хүсдэг бүх мөн чанарыг өөртөө бий болгосон нэгэн. Гэхдээ Бурхан гэгч нь хүмүүсийн дунд байсан бол тэр хүн л болж хувирна. Хүмүүс бид байгаа орчиндоо өөрийн мэдэлгүй уусаж байдаг. Нэг л мэдэхэд хөөрхий минь цагтаа бурхан байсан гэсэн одоо бол биднээс ялгаагүй нэгэн дээ гэсэн үгийг сонсох байсан байх.Аа мэдэхгүй Бурхан л юм гэсэн. Тэр бид хоёрын Бурхан ч гэж дээ гэж хүмүүс ярьцгаах байсан байх даа. Гэхдээ хүн хүнээсээ хол байхдаа л илүү хүн шиг байдаг юм шиг санагддаг. Яг өөрөөрөө. Ямар ч дүр байхгүй. Бид үргэлж байгаа орчиндоо тохируулан дүрд тоглодог.  Би үнэхээр жингээ хасахаар бат шийдсээн. Бусдад сайхан харагдахы...

Надад хайртайгаа надаас бүү нуу

Image
Хэдэн жилийн өмнө оргож зугатаж явахдаа гэхүү, ганцаараа дэмий тэнэж явах үедээ гэх үү нэг залуутай танилцсан юм. Надад талтайг нь мэдэж байсан ч тэр үед эр хүн  үнэндээ сонин биш байсан болохоор нээх нүүр өгдөггүй байлаа. Тэгж байгаад миний  буцах цаг болж намайг гаргаж өгнө гээд байхаар нь найзуудтай нь  салхинд гарав. Надад ч үнэндээ тэр биш харин очсон газрын минь байгаль сэтгэл булааж байлаа. Цэлийсэн тал бүртийх ч дов байхгүй. Одод яг л газар унаад ирэх вий гэмээр ойрхон харагдаж байсан. Өндөр өндөр ургасан зэгснүүд дунд нь зогсоод салхийг мэдрэх үнэхээр таатай. Хажууд яг л гол урсаж байгаа мэт өвсний үзүүр салхинд найган сонсогдоно. Царцаа, сонын дуу, үлмэдэг чийгний үнэр, хааяа нэг майлах хурга ишиг. Үнэхээр амгалан. Би лав тэр шөнө унтаж чадалгүй өглөө нар мандахыг харахыг хүссэн. Тэнгэр тэр чигтээ зэсэн улаан туяатай болоод л. Дэлхийн төгсгөл ирвэл тэнгэр ийм л өнгөтэй харагдах байх даа гэмээр. Нар аажуу аажууханаар мандаж байснаа хэн нэгэн доороос нь тэвчээр ал...

Snow Flower

Image
"Салхи хүйтнээр үлээхэд Өвөл айлчлан ирж буйг мэдэрч байна Удахгүй энэ хотод энэхүү улирал ирэхэд Би чам руу илүү ойртоно ...Би сул дорой нэгэн биш Би зүгээр л чамд хайртай ...Хэдий би уйтгар гунигийг арилгаж чадахгүй ч Нүүрэндээ инээмсэглэл тодруулж чадна ...Хайр бол хэн нэгний төлөө Бүгдийг хийх хүч агуулдаг гэдгийг Би ойлгосон Нэг нэгнээ тэврэн Энэ өвлийн анхны цасыг харах Хичнээн сайхан  Гоё дуу шүү.

Тэмдэглэл-144

Image
Амралтын өдөр ч гэсэн амар ч чадахгүй ажил дээрээ сууж байна. Маргааш өгөх яаралтай ажил байгаа боловч надад ямар ч эрч хүч алга. Аль өдөр ирсэн боловч одоо хүртэл барьж аваагүй яах вэ гээд л дэмий юм хийгээд суух юм. Бурхан минь надад эрч хүч хайрлаач. Өнөөдөр энийгээ дуусгаад маргааш нөгөөдөр хоёр өдөр зад шоудаяаа. Ойрд ерөөсөө гарсангүй. Хөөрхий тийм удсан юм уу гэсэн чинь 16 хоног л болсон байхад маш удсан мэт санагдаж байгаа нь аргагүй л муухай шоудах дуртайг минь харуулж байх шиг. Хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоогүй, хэн нэгэнд амлалт өгөөгүй, хэн нэгний өмнө хүлээх үүрэг хариуцлага байхгүй юм чинь ер нь гэмших, санаа зовох шаардлагагүй байх. Арай жоохон зорилготой зүйлд цагаа зориулаач гэж хүмүүс надад хэлэх л юм. Тэдний ярьдаг зорилготой зүйл нь надад уйтгартай санагдаад байхад би яах билээ. Би чинь уйдах дургүй хүн шүү дээ. Сүүлийн үед бодох боллоо. Урт хугацааны харилцаатай байж үзэх юмсан гэж. Ядаж 2 жил үргэлжлэх. Ийм хэмжээний харилцааг үзэж байж гэр бүл зохиох шийдвэр ...

Тэмдэглэл-143

Image
Бурхан тэнгэрийн авралаар асуудал маань энэ удаа ч гэсэн гайгүй өнгөрлөө. Өөрийнхөө заримдаа юманд хайнга, хөнгөн хандаад байдаг занг би өөрөө мэддэг бололтой. Юмыг яаж мэдэхэв гээд жижиг жижиг арга хэмжээ авсан байсан маань аминд орлоо. Мэдээж ингээд бүх юм сайн сайхан болчихгүй ч миний сэтгэл санаа буцаад тайван болсонд сайхан байна. Өөрийнхөө хий биет мэдрээд байдаг мэдрэмжээ болдогсон бол үгүй хиймээр байна. Үнэхээр дарамттай юм. Сүүлдээ гэр лүүгээ ч тайван явж чадахаа байлаа. Энэ хэдэн өдөр эмэгтэй найз нартайгаа ээлж дараалан уулзаж байхдаа би нэг зүйлийг анзаарлаа. Бид ийм эмэгтэйчүүд болохооргүй охидууд уул нь байсан даа гэж. Бидэнд асар том мөрөөдөл, зорилго түүндээ хүрэх маш их эрч хүч эрмэлзэл байсан боловч одоо яагаад бүгдээрээ би ч тэр дундаж нэгэн болоод хувирчихсан юм бол. Хичнээн мундаг охидууд байлаа. Би  тэд нарын ирээдүйг төсөөлөхдөө лав иймээр хэзээ ч төсөөлж байгаагүй. Юу ч анзаарахгүйгээр явж байтал нэг л мэдэхэд ингэтлээ өөрчлөгдсөн байх юм. Найзуудынхаа да...