Posts

Showing posts from 2020

33 жил

Image
 Бараг хагас жил шахам блог дээрээ тэмдэглэл хөтөлсөнгүй. Солонгосдоо л байсан хэвээр л байна. Хэзээ Монгол буцах юм бол доо. Энэ жилийн төрсөн өдөр анх удаа гадаадад тэмдэглэсэн төрсөн өдөр боллоо. Энд ирээд танилцсан найзуудтайгаа Everland park орж 1 өдрийг тоглож хөгжилтэй өнгөрүүллээ. Энд байхад цаг хугацаа маш хурдан өнгөрөх юм. Нэгмэдэхэд л 10 сар амьдарсан байна. Энэ жилийн төрсөн өдрөөр дахиад л хос алга. Хостой болчих байх гэж битүүхэн найдаж ирсэн боловч бас л хоосон. Өдөр хоногийг ажлаас ажлын хооронд л өнгөрүүлж байх шив дээ. Монгол очихоороо тухтай сайхан тэмдэглэлээ бичнээ. Гар утсаараа бичнэ гэдэг төвөгтэй юм байна. Өөр улсын амьдралд дасан зохицох гэж хичээсээр нэгмэдэхэд цаг хугацаа хурдан өнгөрсөн байна. Энд байх хугацаандаа харин сэтгэлээр унасангүй. Сонин нь ямар ч стрессгүй байлаа. Бүх зүйлээс хол зөвхөн ажил хийж мөнгө олох л чухал байлаа. Ажилтай л байвал бусад нь болчих болохоор өөр асуудал байхгүй тул сэтгэл санаа тогтвортой үнэхээр сайхан байсан. Энэ жил х...

Тэмдэглэл-220

Image
Тэмдэглэл бичээгүй уджээ. 3 сар гаран болж. 2.09нд Солонгост ирээд корона вирусээс болоод харьж чадахгүй л байна. Манай улс хэзээ хилээ нээж би гэдэг хүн харих юм байгаан. Солонгос явъя гэж нээх бодоогүй ч юмыг яаж мэдхэв гээд 11 сард виз мэдүүлсэн маань 1 сард гарсан юм. Даанч хань болоод цуг явчих хүн олдохгүй байсаар 2 сард хамаатныхаа нээх дотно биш зүс мэдэх л бүсгүй болон нөхөртэй нь хамт Солонгост ирсэн. Анх удаа ирж байгаа болохоор эхэндээ шинэ содон байсан ч хар бор ажлууд хийгээд эхэлсэн чинь үнэхээр ядарсан бас шантарч харимаар санагдаж байсан. Гэвч олон Монголчууд энд ингээд л ажиллаж амьдарч байгаа шүү дээ гэж бодоод тэвчсээр одоо ч бараг дасч дээ. Энд ирээд үнэхээр ажиллаж сурч байна. Ажил хийнэ гэдгийг утгаар нь л мэдэрч байна. Монголд байхдаа өөрийгөө хурдтай ажилсаг гэж бодож байсандаа хөх инээд хүрсэн шүү. Үнэхээр юу ч хийж чаддаггүй байснаа бас маш удаан гэдгээ л энд ирээд мэдэрсэн. Солонгост ажиллах гэдэг үнэхээр хэцүү. Энд хэцүүгүй зүйл үгүй. Монголдоо үнэхээр жарг...

Тэмдэглэл-219

Image
                                               Эрүүл биед саруул ухаан оршино. Хоолыг эм шиг хэрэглэх үү Эмийг хоол шиг хэрэглэх үү  Намар Буйраас ирэхдээ жин нэмчихсэн байсныг хэлэх үү дээрээс нь бараг 2 сар гэртээ байсан болохоор нилээн жин нэмсэн байсныгаа мэдээгүй явж байгаад байгууллагын шинэ жилээр даруулсан гэрэл зурагнуудаа харсан чинь "Oh my god" гэж өөрийн эрхгүй уулга алдсан шүү. Өөрийгөө гэдэгт үнэхээр итгэхгүй байсан. Яая даа гэж байтал цаанаасаа Бурхан Тэнгэр нь одоо наад биеэ бод арай л хэтэрлээ гэсэн юм байлгүй 2019.12.19 ны өглөө ажил дээрээ байж байтал нэг дуудлага ирлээ. Маргааш 10 цагт ирээд үнэгүй иж бүрэн шинжилгээнд орох эрх олгож байна гэхээр нь баярлаад хаяг байршлаа асууж аваад очихоор боллоо. За нэг өөрийгөө үнэгүй оношлуулъя. Энэ бие дотор юу болж байгааг мэдъя гээд маргааш нь яг цагтаа заасан хаягаар нь очтол өөдөөс HERBALIFE угтд...