Тэмдэглэл-199

Хайр дурлалын тал дээр үнэн азгүй төрсөн хүн юм. Өдий болтол бүтээгүй ч гэсэн сайхан мартагдашгүй дурсамж үлдээсэн, чин сэтгэлээ зориулсан, харамсах зүйлгүй, жинхэнээсээ хайрласан хамтдаа хийсэн зүйл ихтэй хайр дурлалын харилцаа нэг ч байгаагүй юм байна. Бодсон чинь харамсмаар санагдаж байна. Яагаад тэгтлээ хайрлахаас айсан юм болдоо. Хайрлах, шаналах гэдэг тийм ч аймар биш юм гэдгийг одоо л ойлгож байна. Харин ч тийм зүйл байхгүй байх нь илүү гунигтай юм. Зүрх сэтгэлээ хамгаалж байна гээд харин ч өөр өөрийгөө эвдээд байсан байна. Гэхдээ би шийтгүүлж байгаа бололтой. Урьд насандаа ямар нүгэл хийсэн болоод шийтгүүлж байгаа юм болдоо. Миний түрүүлж сайн болсон таалагдсан хүмүүс хэзээ ч надад дурлаж байгаагүй юм байна. Тэдний хүсдэг эмэгтэй би байгаагүй. Харин би хэзээ ч хайрлаж чадахгүй , хамт удаан байж чадахгүй, миний сонирхол огтхон ч биш хүмүүс надад сэтгэл алдрах юм. Хичнээн муухай хандсан ч тоохгүй араас гүйх нь хүртэл хэцүү санагдуулдаг хүмүүс яагаад н...