Тэмдэглэл-193
Ойрын үед жилийн сүүл гээд ажил их бас дээр нь эрүүл мэнд тун муу байлаа. Ханиад хүрээд, даралт ихсээд, зүрх өвдөөд зэрэг зэрэг л бөөн юм боллоо. Тусдаа гарснаасаа хойш анх удаа л өвдлөө. Тэгээд хүн ганцаараа үедээ өвдвөл үнэхээр хэцүү байдгийг ойлголоо. Ядаж аяга шөл хийгээд өгчих хүн байхгүй байх чинь үнэхээр гутармаар юм байна лээ. Хүнд яалтачгүй амьдралын зовлон жаргалаа хуваалцах хань ижил хэрэгтэйг улам л их мэдэрсэн. Өвдөж байсан ч өөрөө хоолоо хийж, өөрөө өөрийгөө арчлана гэдэг өөр хэн ч санаа тавихгүй халамжилж дотночлохгүй байна гэдэг гунигтай л мэдрэмж юм билээ. Урьд нь аав ээжийнхээ хажууд байж дүү нараараа асруулж тойглуулж байсан болохоороо юу ч мэддэггүй байж. Харин тусдаа гарахаараа аав ээжийнхээ санааг зовоохгүй гэсэндээ өвдөж байсан ч өвдөж байна гэж хэлж чадахгүй зүгээр зүгээр гээд л өөрөө л зовох юмдаа. Яахав найз нөхөд ийм ч тийм ч юм хэрэглэ, сайн гэсэн зөвлөгөө өгөхөөс хэтрэхгүй юм даа. Эцсийн эцэст сайн хань ижилтэй болно гэдэг маш том аз завшаан, хувь...