Тэмдэглэл-111
Би хэдэн жилийн өмнө нэг ном уншсан юм. Миний санаж байгаагаар "Хурлийз бүсгүй" гэсэн ном байлуу. Үгүй ч билүү. Ямар ч л байсан нэг үзэсгэлэнтэй бүсгүйн золгүй амьдралын тухай. Тэр номыг уншсаны дараа эрчүүдэд хэзээ ч өөрийнхөө амьдралыг алдахаар их итгэж, хайрлаж болохгүйг л мэдэрсэн юмдаг. Эмэгтэй хүний гаднах гоо үзэсгэлэнг нь биш доторхийг нь харж чаддаг түүнийг нь хайрлаж чаддаг тийм лаг эрчүүд их цөөхөн юм шиг санагддаг. Манай ажлын үйлчлэгч эгч надаас 5,6-аар эгч байх. Намхан мөртөө маш тарган бөөрөнхий эгч байдаг юм. Хэтэрхий тарганаасаа болоод жаахан бие муутай. Цэвэрлэгээгээ их сайн хийдэг ч маш удаан хүн л дээ. Их сайхан сэтгэлтэй эгч болохоор манай ажлынхан бүгд л сайн байдаг. Манай үйлчлэгч эгчийг нөхрийг хүмүүс их яринаа. Тийм сайхан залуутай яаж суусан бэ гээд ажлын бүсгүйчүүд цаашлуулж өгнө. Ярианы сэдэв болсон нөхрийг нь би уржигдар орой харсан юм. Үнэндээ гүн шоконд орсон шүү. Энэ нөхөр нь мөн гэж үү гээд л итгэхэд их хэцүү байсан. Би хувьдаа үйлчлэгч эгчи...