Posts

Showing posts from March, 2016

Тэмдэглэл-101

Санамсаргүй тохиолдлоор энэ амралтын өдрүүдэд нэг сайхан уулзалтанд очлоо. Хамаатны эгч маань уг уулзалтыг зохион байгуулж би харин тусласан юм. Өөрийнхөө бизнесийг альхэдийн эхлүүлээд зорилгынхоо төлөө явж байгаа нэг хүсэл эрмэлзэлтэй хийж бүтээх урам зоригоор дүүрэн залуучуудад хоорондоо уулзаж танилцах мэдээлэл солилцох зорилготой  уулзалт 2 өдөр боллоо. Нийт 40-иөд залуучууд ирснээс дийлэнх нь залуус байсанд үнэндээ их баярласан шүү. Хэрэв эмэгтэй нь давамгайлсан байсан бол миний хувьд  эрчүүддээ урам хугарах байсан байх. Бас 90-иад оны залуус их байсан нь бахархаж, сэтгэл татаж байлаа. Бизнес хийж захирал гэсэн нэр зүүсэн хүмүүс байгаа ч биеэ тоож их зан гаргаж байгаа хүн байсангүй. Бүгд л маш сайхан инээмсэглэсэн эелдэг боловсон, найрсаг  харьцаатай байлаа. Хижээл насны хүмүүс цөөхөн байсан ч залуучууддаа өөрсдийнхөө туршлагаас хуваалцаж зарим зүйл дээр  зөвлөж  их таатай уур амьсгал бүрдсэн орчинд 2 өдрийг өнгөрөөсөн нь хамгийн үр дүнтэй амралтын өдрүүд б...

Тэмдэглэл-100

Урьд нь болдог бол бодит амьдралаас зугатахыг хүсдэг байлаа. Энэ амьдрал маань миний хүссэн шиг байгаагүй болохоор ийм амьдралаар амьдрах ёсгүй юм шиг санагдаж ямар нэг зүйл нь буруу болчихсон юм шиг бодогдоод сэтгэл минь үргэлж давчдаж энэ бүхнээс салгаад өгөх зүйлийг, гарцыг хайдаг байлаа. Тэгж явахдаа намайг үнэхээр бодит байдлаас салгаж чаддаг, төсөөлж байгаа тэр ертөнцөд минь хэсэг зуур ч гэсэн байлгаж чаддаг нэг зүйлтэй учирч салж чадахаа байсан билээ. Амьдралынхаа 4 жилийг тэр зүйлээс хамааралтай өнгөрөөж тэр зүйлгүй бол амьсгал давчдаж тэр зүйлтэй байхдаа л хамгийн жаргалтай байлаа. Хүмүүстэй ч уулзах дургүй болж амьдрал уйтгартай санагдаж намайг хөгжөөдөг намайг сэтгэл хангалуун байлгадаг зүйл бол миний донтолт байлаа. Үүнээс болж хайран сайхан цаг хугацаагаа алдаж, муу хүмүүстэй учирч найзуудаасаа ч холдсон. Ямар ч хүсэл мөрөөдөлгүй, тэмүүлэлгүй, амьдралын зорилгогүй би тэр зүйлд маш амархан донтсон. Хүмүүс өөртөө итгэлгүй итгэл найдваргүй болсон үедээ муу зүйлд автахдаа их х...

Тэмдэглэл-97

“Гоо сайхан ертөнцийг аварна” энэ үгэнд их дуртай бас үнэн үг гэж боддог. Өөрийгөө төгс илэрхийлсэн гадаад болон дотоод мөн чанартай гоо сайхан зүйлст нүд, сэтгэл татагдахгүй байхын аргагүй. Гоо үзэсгэлэнтэй сайхан зүйлсийг харах нь өөдрөг байдлыг бий болгож, урам зориг өгдөг. Тиймээс л гоё сайхан бүхнийг харж баясч байхын тулд хайрлаж хамгаалах хэрэгтэй болдог. Хүн бүр гоо сайхны өөр өөрсдийн мэдрэмж, үзэл бодолтой байдаг. Гэхдээ гоо үзэсгэлэнт сайхан гэсэн үгс нь энэ гариг дээр амьдарч байгаа эр , эм хоёр хүйстний эмд нь илүү хамааралтай үг юм шиг. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн үеийн үед хүн төрөлхтөний бахархал байж ирсэн. Гоо үзэсгэлэнтэй, авъяас чадвартай, ухаалаг эмэгтэйчүүдийн домог түүх яригдсаар хүмүүс биширсээр  ирсэн. Одоо ч гэсэн үзэсгэлэнтэй гайхалтай эмэгтэйчүүд  хүн төрөлхтөний амьдралд өөр өөрсдийн өнгөө гайхуулсаар л байна. Харин эрэгтэй хүний хувьд гоо үзэсгэлэн гэх үг хол сонсогдох боловч эмэгтэйчүүдээс дутахааргүй өөрийн гоо сайханаа бусдад бишрүүлж байгаа э...