Posts

Showing posts from 2024

2024 оны тухай

Image
  Блог дээрээ дахиад л маш удааны хугацааны дараа бичиж байна. 2024 он маш их өөрчлөлттэй жил болж байна.  Хувийн амьдралын хувьд бахь байдгаараа ганц бие. Эрүүл мэнд сайн. Биеийн жин өмнөх шигээ л.  3-хан жилийн дараа 40 хүрэх хүний хувьд намба овор сууж эхэлж. Энэ жил маш ихээр та гэж дуудуулж байна. Гэр бүлийн хувьд аав, ээж, хоёр дүү минь эрүүл саруул сайн байгаад талархаж байна.  Ажил мэргэжлийн хувьд анх удаа төрийн албанд ажиллаж үзэж байна. Санаснаас нилээн төвөгтэй, удаашралтай, бичиг цаасны ажил нь их гээд төвөгтэй л юм байна. Хувийн хэвшил нь илүү хурдтай, тодорхой, ойлгомжтой бол төрийн алба тийм биш юм байна.  Бас миний үзэл бодол, зарчимд үл нийцэх зүйлсд төсвийн мөнгийг зарцуулаад байгаа нь таалагдахгүй байна. Хэллээ ч дуу хоолой минь тэр доор л сонсогдох юм даа. Тийм болохоор нээх удаан үргэлжлүүлж ажиллаж чадахгүй л болов уу даа. Гэхдээ яахав яагаад Монголын төрийн алба хүнд сурталтай удаашралтай байдаг вэ гэдгийг гадарлалаа. Магистраар СЭЗИС-т ...

2023 оны тухай

Image
  2023 онд өмнөх жилүүдээ бодвол их хөдөлгөөнтэй жил байлаа. 4-р сар хүртэл тогтвортой байсан амьдрал хөдөлгөөнд орсон. Дүү минь мөрийтэй тоглоомоос болж  их мөнгөний өрөнд орсон тул би давхар ажил хийхээс аргагүйд хүрч 5-р сараас жижиг итали рестораны тооцоог хариуцах боллоо. Тэр өрийг нь барагдуулахын тулд энд тэндээс зээл ч авлаа. 2 давхар ажил хийж байгаа болохоор нэг ажилдаа 100% анхаарч чадахгүй байсан болохоор 8-р сараа дуусгаад үндсэн ажлаасаа гарав. Байх шаардлага дууссан газар байх гээд ч хэрэггүй байдаг шүүдээ. Нэгэнт миний хийх ажил дууссан бүх юм нь цэгцрээд ок болчихсон болохоор. Хашаа байшингаа зараад аав ээждээ 2 өрөө байр азтай тохиолдлоор хямд үнээр авч өгөв. Жаахан хол л юм даа. Гэхдээ яахав нэгэнт л аав ээж 2 минь байшинд амьдарч чадахгүй болсон болохоор. Ер нь л хийе гэж бодсон зүйлс мин биелсэн жил байлаа. Дүүгийнхээ өрнөөс ч нилээн даралцлаа, аав ээж хоёроо байранд орууллаа. Хэрвээ дүү мин өрөнд ороогүй байсан бол төлсөн тэр их мөнгийг өөр зүйлд зарцуули...