Тэмдэглэл-207

7,8-р саруудад Майкл Смит "Өөрийн амьдралыг өөрчил", Хэл Элрод "Өглөөний гайхамшиг" гэсэн номуудыг уншиж дуусгалаа. Урьдынх шигээ нэг суурин дээр бүгдийг нь уншиж чадсангүй. Нилээн удаан барьж тавин, олон дахин давтан уншлаа. Надад энэ хоёр ном хоёулаа таалагдсан ч "Өөрийн амьдралыг өөрчил" нь арай илүү санагдлаа. Дандаа миний гаргадаг алдаа, муу зуршил, хандлага, залхуурал, сахилга батгүй, буруу шийдвэр гаргадаг байдлыг минь маш тодорхой бичсэн байсан нь би 7 тэрбумын хүний 50% буюу 3,5 тэрбум хүнтэй ижил амьдралаар амьдарч байна гэсэн үг байх. Өөрчлөгдөхийг хүстэл, өөрчлөгдөж чадна гэж өөртөө итгэтэл сайхан бичсэн номууд байна лээ. Өөрсдийнхөө бодит туршлага дээр тулгуурлаж, дээрээс нь судалгаа шинжилгээний тоо баримтуудыг ашигласан болоод ч тэр үү өмнө уншиж байсан номуудаас арай өөр гэдэг нь мэдэгдэж байсан. Бас орчуулга нь их сайн болсон байна лээ. Өөрчлөгдөхөд минь хамгийн том саад болж байгаа, өглөө бүр эрч хүчтэй сэрж, шинэ өдөр лүү яарах с...