Тэмдэглэл-205

Яаж амьдрах вэ. Яаж амьдарвал өөрийнхөө хувьд сэтгэл хангалуун, харамсалгүй, амьдарсан шиг санагдах бол. Бодоод бодоод хариултыг нь олохгүй юм даа. Эргэлзэгч байх хэцүү юмаа. Эргэлзээд л эргэлзээд л байна. Нэг сонголт хийх гэж наян юм бодно. Тэгснээ явж явж хамгийн муу хувилбарыг нь сонгох юм даа. Эсвэл амар хялбар мөртөө үр дүн багатай хувилбарыг сонгох юм. Өөрийнхөө хамгийн муу хувилбараар амьдарсаар. Хэзээ өөрийнхөө хамгийн сайн хувилбараар амьдрах юм бол доо. Муугаас сайн болохын тулд их хичээл зүтгэл шаардлагатай бололтой. Даанч хувийн сахилга бат миний хувьд үнэхээр сул байна. Бурхан минь өдий 30 насан дээрээ ийм зүйл бичээд сууж байгаадаа итгэхгүй байгаа ч бодит байдал нэгэнт ийм болохоор яалтай билээ. Өөртөө тэвчээртэй хандаж, өөрийгөө бүрэн дайчилж чадахгүй байгаа ч ядаж худлаа хэлмээргүй байна. Бурхан багш гэгээрэхэд 40 жил зарцуулсан юм чинь би нэг өөрийгөө ойлгож мэдэхэд 10, 20 жил зарцуулж болох байлгүйдээ гэж тайвшруулах юм даа. Өдөр тутмын амьдралынхаа сон...