Тэмдэглэл-157
Зүүдэндээ л амьдармаар. Зүүдэндээ л бодит ертөнцөөс илүү адал явдалтай, аз жаргалтай, хамаагүй эрх чөлөөтэй байх юм. Өглөө сэрэх болгондоо зүүд байсанд нь харамсавч орой унтах бүрийдээ юу зүүдлэх бол гэдэг нь сонирхолтой байх юм даа. Гэхдээ бодит ертөнц маань зүүдний ертөнцөөс минь илүү байсан бол ингэтлээ нойрмог байхгүйсэн. Саяхан Агуу Гэтсби-г үзлээ. Урьд нь яагаад ч юм бэ номыг унших киног нь үзэх сонирхол төрдөггүй байлаа. Номыг нь уншаагүй болоод ч тэр үү кино нь л лав дажгүй л санагдлаа. Leonardo их сайн тоглосон байна лээ. Өөрөөсөө илүү өөр хүнийг хайрлах нь ямар хүнд хэцүү вэ гэдгийг их сайн харуулсан юм шиг. Нэг талын иймэрхүү хайрыг ихэвчлэн эмэгтэйчүүд гаргадаг болохоор эрэгтэй хүний сэтгэлийг харах их сонирхолтой юм. Гэхдээ энэ бол зөвхөн уран зохиол дээр л байх зүйл л дээ. Бодит амьдрал дээр Гэтсби шиг эрчүүд ховор байх. Хамтдаа байсан жижигхэн аз жаргалтай дурсамжаа бодон олон жил нэг л хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, тэр хайртай хүнээ өөрийн болгохын ...