Тэмдэглэл-154
Хүүхэд байхаасаа л ном уншихаараа дуусгахаас нааш санаа амардаггүй. Хичээлээ ч хийдэггүй, унтдаггүй, эргэн тойрноосоо өөрийгөө тусгаарлаж байгаад заавал дуусгаж байж санаа амардаг тэгэхгүй бол толгой тархи үргэлжлэлийг нь бодоод бусад зүйлд анхаарал төвлөрдөггүй байлаа. Энэ нь уул нь зөв дадал ч юм шиг боловч яг өөртөө хэрэгтэй зүйлдээ ингэж анхаарлаа төвлөрүүлж бусад зүйлийг орхигдуулж чадахгүй юм. Нээх чухал биш зүйлд харин ингэж төвлөрөөд байдаг нь миний сул тал бололтой. Тэгээд тэр чухал зүйлс даанч уйтгартай, сэтгэл татагдахгүй юм. Эм гашуун боловч өвчинд тустай гэдэг дээ. Хичнээн чихэр идлээ ч өвчнөө эдгээж чадахгүй шүү дээ. Өөрт минь зайлшгүй хэрэгтэй чухал, уйтгартай зүйлд яаж өөрийгөө дайчилдаг болох вэ. Ном уншдаг шигээ уйгагүй хичээнгүй тэр номоо уншиж дуусгахын тулд бүх юмаа зохицуулдаг шиг болох юмсан. Нэг тогтсон хэв загвартай түүнээс гажих ямар ч аргагүй шинийг эрэлхийлэх зохиох боломжгүй, хөгжүүлэх боломжгүй, яг нэг тогтсон стандартаа л бариад явдаг түүнээс өөрөөр бай...