Тэмдэглэл 221
Тэмдэглэл бичээгүй 1 жил гаран болжээ. 6.18-нд Монголдоо ирлээ. Ирээд 3 сар гэртээ сайхан амарлаа. 9-р сараас мэргэжлээрээ шинэ компанид ажилд ороод 1 сар болчихлоо. Гэртээ ойрхон газар ажилд орсон болохоор 15 минут л алхаж ирж, очиж цаг хэмнээд үнэхээр амар байна. Ирснээсээ хойш хотын замын түгжрэлд үнэхээр тэвчээр алдарч үгээ хэллээ. Тиймээс яаж байсан гэртээ ойрхон ажил л сонгоно гэж шийдсэн. Гэвч өглөө болгон ажилдаа явна гэхээр үнэхээр ядаргаатай санагдаж байна. Амралтын өдрүүд, ажил тарах цагаа үнэхээр их хүлээдэг болж. Гэртээ амарч байх хугацаандаа өвөөгөө хэсэг харсан юм. Бие нь муу байж байгаад гайгүй болоод Сэлэнгэ буцсан боловч 10.09-нд өнгөрчлөө. Ээжийн сэтгэл л хэцүү байсан байх. Харин би юу ч мэдрээгүй. Сэлэнгэд ажил явдал нь болсон болохоор очиж ч чадаагүй. Солонгосд байх нэг жил гарангийн хугацаанд үнэхээр их юм ойлгож өөрийгөө бас шинээр олж харлаа. Одоо ингээд бодохоор Солонгост байгаагүй юм шиг санагдаж байна. Солонгост хаа очиж муу хүмүүстэй т...