Тэмдэглэл-218

Тэмдэглэл бичээгүй 2 сар болчихож. Компанийн үйл ажиллагаа тааруу байгаа болохоор сүүлийн 45 хоног бараг л амралттай байлаа. Энэ хугацааг үр дүнтэй ашиглая гэж бодсон боловч санаснаар болсонгүй. Нэг мэдэхэд л цаг хугацаа юу ч хийж амжаагүй байхад урсан одож. Өчнөөн санаа зовоосон асуудлууд байгаа ч юуг нь ч шийдэж чадахгүй дэмий л их бодож цаг хугацааг алдах юмдаа. Дорвитой үйлдэл хийлгүй. Унтаж, идэж, кино үзэж, ганц 2 ном уншиж, гэрээ цэвэрлэж, хоол хийж, хааяа зурагт, инстаграм, тик ток, фэйсбүүк ухаж ингэс тэгэсхийж байтал өдөр хоног урсан өнгөрч. Мэдээж мөнгөний асуудалгүй байсан бол ингэж амьдрах сайхан санагдсан. Бас тайван. Гэвч амьдрахын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгөтэй байж л бусад санаа зовоосон асуудлуудыг төвөггүй зохицуулж болно. Яаж мөнгөтэй болох вэ гэж мянга бодож үсээ зулгаасан ч өөрт тохирох шийдэл олж чадсангүй. За ядаж гэртээ байж дасгал хөдөлгөөн хийж өөртөө анхаарал тавъя гэж бодсон ч өөрийгөө захирч чадахгүй залхуурсаар байгаад л таарлаа. Сурагч байхад багш ...