32 жил

Уул нь төрсөн өдрөөрөө тэмдэглэл бичъе гэж бодсон ч шартаад тэнхэл байсангүй. Бас тэрнээс хойш бичих хүсэл төрсөнгүй. 9-р сарын дундуур хотод ирлээ. Зуны 3 сар зугаатай, уур хүргэсэн, ядарсан, сэтгэл амар өнгөрлөө. Хотод ирээд 5 хоног гэрээр эмчилгээ хийлгэлээ. Хэтэрхий ядаргаанд ороод толгой маань санжилдаг болчихсон байсан. Сүүлийн нэг сар нь бараг эрэгтэй ажилчид байхгүй би өөрөө "хүчит хар" шиг хүчний ажлуудыг нь хийгээд байсан болохоор аргагүй ч үгүй биз. Суух ч завгүй өдөржин юм хийгээд л байсан мөртөө турж чадаагүй харин нэмсэн. Дээрээс нь баки болсон. Өмнөхөөсөө илүү том биетэй болчихсон. Найз маань намайг учиргүй даруухан, сайн залуу гээд л fb-гээр танилцуулсан ч надад харьцаад эхэлсэн чинь яавч цоо эрүүл хүн биш нэгтийм сэтгэцийн бага зэрэг гажигтай юм шиг санагддаг байсан. Тийм болохоор нээх илэн далангүй байлгүй ойр зуурын юм бичсэн шигээ л хот ороод найзыгаа бодоод нэг уулзвал уулзах юмдаа гэсэн харилцаатай байж байгаад хотод ирээд уулзахын өмнөхөн өнөө залууг...