Тэмдэглэл-217
Блогоо дээрээ бичих нь улам л холдоод байна шүү. Сэтгэл санаа тайван, юунд ч санаагаа чилээж зовохгүй байгаа болохоор л тэр байх даа. Буйр нууран дээр ирээд 14 хоног болчлоо. Энэ зуныг энд ажиллаж, амарч өнгөрөөгөөд намар хот орно. Мэнэнгийн их тал дунд л нэг зуныг өнгөрөөх нь дээ. Хааш хаашаа цэлийсэн тал байх чинь эхэндээ бас эвгүй л байлаа. Одоо ч бас дасч байна даа. Нар хурдан мандаж, жаргана. Буйр нуур сайхан нуур байна. Ёроол нь тэр чигтээ элс, хүчтэй давалгаатай, эргээрээ зөөлөн элстэй, бас хясаанууд ихтэй, дээгүүр нь усны шувууд байнга зэллэж ниснэ, яг л далай эрэг дээр байгаа мэт. Эргээсээ нилээн хол явж байж гүнзгийрдэг, гэхдээ хөл алдаж живнэ гэсэн ойлголт байхгүй. Жоохон гүнзгийрч явсанаа буцаад гүехэн болчихно. Элсэн ёроолтой болохоор тэр байх. Заримдаа яг л усан дээгүүр явж байгаа мэт их элс усаа түрэн гарч ирсэн байна. Энд утас, интернетийн сүлжээ муу болохоор, дээрээс нь утсаа элсэнд унагаагаад алга болгосон учир хүмүүстэй нээх холбоо барихгүй л байна. Чих амар сайхан...