Posts

Showing posts from May, 2019

Тэмдэглэл-216

Image
Би хүүхэд байхын л минималист нэгэн байсан юм байна. Энэ маань сайндаа биш гэр бүлийн минь ядуу амьдралтай холбоотой байж. Хүссэн бүхнээ авах боломж биш хэрэгтэй зүйлээ л авах санхүүгийн чадвартай байсан болохоор. Одоо ч гэсэн бага насны минь сонголтууд зуршил болсон юм шиг байна. Манай гэрт илүү дутуу тавилга, хэрэгтэй хэрэггүй овоорсон зүйлс байдаггүй. Хэрэглэхгүй бол харамсахгүйгээр хаяж чаддаг эсвэл хэрэгтэй нэгэнд нь өгч чаддагтай холбоотой байх. Ном унших дуртай надад хүртэл тийм ч их ном байхгүй. За ихдээ л 20-иод ном байгаа байх. Номын сангаас ном авч унших эсвэл бусдаас зээлж уншдаг.  Бас үнэтэй эд хэрэглэл байхгүй. Үнэтэй гар утас, машин, цаг, гоёл чимэглэл, цүнх хувцас гэх мэт. Зүгээр л боломжийн үнээр авсан хэдэн хувцас, эд хэрэглэлтэй. Гоо сайхан, эрүүл ахуйн тал дээр харьцангуй үнэтэй зүйл хэрэглэдэг ч түүнийгээ яг таг өөртөө тохируулж авч дуустал нь хэрэглэдэг.  Энэ маань ганц эд зүйл дээр ч биш хүмүүсийн харилцаан дээр, мэдээлэлүүдэд дээр хүртэл ашиглагддаг. ...