Тэмдэглэл-215

Блог дээрээ бичээгүй сар гаран болж. Энэ хугацаанд их зүйл л боллоо. Ямартай ч ажлаа хүлээлгэн өглөө. 6 жил өдөр, шөнө, амралт гэлгүй ажиллачихаад хувийн амьдрал, боловсрол, эрүүл мэнддээ анхаарах ч завгүй явж хамаг юмыг нь хийж бүх зүйлийг нь нугалж өдий хүрсэн байхад эцсийн эцэст үдэлтийн хоол ч үгүй гарлаа даа. Бодохоор гомдмоор ч юм шиг. Өөртөө л гомдох юм даа. Эцсийн эцэст миний л шийдвэр байсан шүү дээ ийм хамт олон, удирдлагатай ажиллах. Яахав ажил хөдөлмөр эрхэлснийх өмнөх байшингийн зээлээ төлж, дахиад жижигхэн 2 өрөө байр авлаа. 10 жилийн хугацаатай банкны зээлээр. Дахиад л өвдөх ч эрхгүй амьдрах нь дээ. Бас л хотын зах руу авлаа. Хотын төвийн байрны үнийг одоогоор төлж дийлэх боломжгүй болохоор яалтай билээ. 4.01нд байрандаа нүүж ороод 2 дүүтэйгээ хамт сайхан л байна. Ажилгүй өдрийн цагаар гэртээ байх бас л тиймхэн санагдаж байна. Одоо гэртэйгээ ойролцоо газар ажилд орохыг хичээнээ. Хол бол бүтэхгүй. Хотын түгжрэлд хамаг цаг өнгөрчихнө. Одоо гэрээ аятайхан тохижуулах л үлд...