Тэмдэглэл-214

Амьдрал надад яг л нохойгоо зоддог, нүд үзүүрлэдэг, савхийвэл л загнаж хөөж тууж байдаг, хэдэн өдөр хоол өгөхгүй өлсгөж байснаа тавгийн ёроолд жоохон жанхуу шиг хоол өгдөг эзэн шиг хандах юм. Хөөрхий нохой гэрээсээ ч явж чадахгүй, хэрвээ явбал гудамжинд гарна. Гудамжны нохой болчихвол одооныхоос дээрдээд байх юм байхгүй, харсан үзсэн хүмүүс хөөж тууж зовооно, олдсон жоохон хоолоо ч өөрөө ч идэж чадахгүй бусад золбин нохойнуудад булаалгана, гадаа хүйтэнд үүр ч байхгүй олигтой дулаахан унтаж чадахгүй гээд бүр дордсон нөхцөл хүлээж байгаа болохоор хатуу эзний ааш авирыг тэвчин амьдрах нохой. Эзэндээ эрхэлж ,хайр халамжаар бөмбөгдүүлж, гоё хоол идэж, том байшинд амьдарч, дураараа тоглох зарим нохдод атаархан ийм эзэнтэй болох минь яав даа. Ямар азтай нохой нь сайн эзэнтэй учраад, яагаад би ийм хэцүү эзэнтэй учирсан бол гэж санаашран атаархах нохой. Хичээгээд байхад юмс бүтэхгүй улам л дордоод байхаар хэцүү санагдах юм. Яг миний юу нь болохгүй байгаа юм бол, юуг нь буруу хийгээд бай...