Тэмдэглэл-213
2019 он, гахай жил, 32/33/ нас. Он гараад альхэдийн 2-р сар дундаа орчихож. Сэтгэл санаа минь, амьдрал минь нэг хэвийн тайван байлаа. Ирээдүйн тухай, өөрийнхөө тухай, бусдын тухай дэмий юм бодохгүй байхаар амар амгалан байх юм даа. 12-р сарын дундаас спиннингээр хичээллэж эхэлсэн. Спиннинг их давгүй юм. Дасгалаа дууссаных дараах бие сэргэсэн мэдрэмж нь их гоё. Даанч орой 20 цагаас хичээллээд 21 цагт дуусдаг болохоор бие сэргэчихээр нойр хүрэхгүй юм. Шөнийн 1-2 цаг болтол сэрүүн байж байгаад өглөө босох гэж бөөн юм болох юм даа. Өглөө 7.40-д босоод л 8.30-д гэрээсээ гараад 9.30-д ажил дээрээ ирэх юм даа. Арайхийж хассан жингээ цагаан сараар буцаагаад нэмчихлээ. Дасгал бүрийн дараа багш маань биеэ тэврээд хэвт гээд хэвтүүлдэг юм. Өөрийгөө тэврээгүй ямар их удсанаа мэдсэн. Өөрийгөө тэврэх бас сайхан санагдсан. Ер нь өөрийгөө тэвэрч баймаар юм байна лээ. Өөрийгөө хайрлаж надад энэ биеэс өөр юу ч байхгүй гэдгээ ойлгож эрхэмлэж нандигнаж явах ёстойгоо ухаарсан. 3.31-нээр ажлаасаа гар...