Тэмдэглэл-210

3 шалгалт өгснөөс 2 хүндэд нь тэнцээд 1 хялбарт нь тэнцсэнгүй. Дан унших хичээл байсан болохоор олигтой ч уншаагүй хальт гүйлгээд харсан болохоор аргагүй байх. Нөгөө хоёрт нь болохоор бас ч гэж хичээл зүтгэл гаргасан болохоор тэнцчихэж. 11-р сард дахин нэг шалгалт өгөх хэрэгтэй боллоо. Одоо 12-р сард өгөх бүхэл бүтэн 6 хичээлийн шалгалтууд хүлээж байна даа. Жаахан өөрийгөө дайчлаад, юмыг хойшлуулдаг, залхуурдаг зуршлаа засчихвал уул нь одоогийн нөхцөл байдлаасаа илүү дээр амьдрах боломжтой бүсгүй юм байгаа шдээ. Даанч тэрийгээ мэдээд байгаа хэрнээ өөрийгөө удирдаж, сахилга баттай болгож чадахгүй байгаа нь л асуудал юм даа. Гал халуун хүсэл эрмэлзэл, эрч хүч нь хаашаа алга болчихсон юм байгаан бүү мэд. Эрээд хайгаад л байх боловч өөрөөсөө олохгүй юм даа. Төрөлхийн л аядуу, тайван нэгэн л юм шиг байна. Багадаа гэрийн ажил хийх дургүй байсан тул ээжид зарагдахгүйн тулд нэг бол хичээлээ хийдэг, нэг бол ном уншдаг байлаа. Хичээлээ ч хийх дургүй байсан. Өглөө эрт анги дээр...