Тэмдэглэл-209

Ажлаа хийгээд л , хажуугаар нь сурсаар. Сурах үнэхээр гоё байна. Урьд нь сурах туйлын дургүй байжээ. Хичээл хийнэ гэж бодохоос л яс хавталздаг байсан бол одоо харин тийм биш байна. Өмнө нь эзэмшсэн мэргэжил маань огтхон ч таалагддаггүй байсан. Намайг бухимдуулдаг байлаа. Дургүй хүрч байсан би одоо нэгэнт өөр аргагүйг ухамсарлан дасч эхэлсэн. Харин дасаад эхэлсэн чинь дуртай болж эхэлж байх шиг. Мэргэжлээрээ өсч дэвжие, суръя гэж өмнө нь боддоггүй байсан бол чадвал дараа намар магистр сурах юмсан гэсэн хүсэл төрж байна. Гэхдээ эхлээд нэг жижиг даваа, нэг том давааг л амжилттай давчихвал бага багаар бодсоноо хэрэгжүүлнээ. Аливаа зүйлд тохирсон цаг хугацаа гэж байдаг нь үнэн юм шиг байна. Мэдээж өмнө нь сурахгүй яавдаа гэж бодож байгаа ч тэр үед хүмүүс надад зөндөө л сураач гэж хэлдэг байсан ч огтхон ч тоодоггүй байсан. Харин нэгтийм сурахгүй л бол болохгүй нь гэсэн бодол өөрийн эрхгүй төрж, хоцрогдоод байгаа юм шиг санагдаж, нэг алхам урагшилах хэрэгтэйг ухаарсан цаг үе нь энэ...