Тэмдэглэл-203

Баяр хөөр, гомдол гуниг адил тэнцүү хосолсон хорвоод Өөрийн гэсэн байраа олох гэж өдөр нь бодож, шөнө нь зүүдлэвч Хүн бүхэн өөрийн хүссэн амьдралын харгуйг сонгох юм Учигт тэр уртхан замдаа алдаж онох нь ч их юм Аливаа бүхнийг үзэх юмдаа Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа. /Харанга- Амьдрал/ Биеийн жин -90кг. Өндөр-170 см. 20 кг-р турчих юмсан гээд ярьсаар, бодсоор байгаад 5 дах жил дээрээ явж байна. Оролдлого хийх боловч олигтой үргэлжлүүлж чадахгүй юмдаа. Болохгүй бол одоо 20см-ээр өсөх арга хэмжээ авдаг ч юм билүү. Өчигдөр ажлаа тараад автобусанд явж байсан чинь нэг халамцуу ах орж ирсэнээ өөдөөс хараад суулаа. Намайг аймар хараад л байна. Дотроо согтуу толгой чинь юугаа хардаг байнаа гээд л бодож байсан чинь -Ахын дүү өөрт чинь юм хэльеээ гэнээ -За юу хэлэх гэсэн юм гэ...