Posts

Showing posts from January, 2017

Тэмдэглэл-151

Image
Цаг хугацааны хурдан өнгөрч байгааг гайхаад гайхаад барахгүй юм. Надад л ингэж санагдаад байна уу. 1.01-нд юу хийж байсан минь өчигдөр юм шиг санагдах атал одоо 1-р сар дуусч байдаг. Юу хийв гэхээр зав зай гарахаар л унтаад байсан юм байна. Хаана ч хамаагүй унтчих аятайхан боломж гарвал унтаад л байсан юм байна. 5 минут ч хамаагүй. Үнэхээр нойроо дийлэхгүй байсан. Бас зүүд нойронд автах маш сайхан санагдаад байсан. Юу ч бодогдохгүй, юу ч мэдрэхгүй үнэхээр бөх унтаж байсан. Үхэх яг ийм л байдаг байх даа гэж бодогдсон. Сэрэхээс нааш юу ч мэдрэхгүй, хаана байгаагаа ч , хэн гэдгээ ч мэдэхгүй. Зүгээр л уртаас урт хоосон үргэлжлэх мэт. Амьдралын төгсгөлд эцэст нь зүгээр л яг л нам унтах мэт хов хоосон юу ч байхгүй, юугаа ч мэдэхгүй юм бол энэ амьдрал, хүн болж төрсний утга учир гэх мэт зүйлс ер нь хэрэгтэй ч юмуу бүү мэд гэж бодогдсон. Хүн болж өдий наслахдаа надад амьдрах хүсэл ер нь байгаагүй юм байна. Зүгээр л үхлээс айх айдас, мэдэхгүй зүйлээсээ айх айдас л байсан юм байна. Одоо ч байга...

Тэмдэглэл-150

Image
Энэ хорвоо дээр эрчүүд олон боловчиг Эхнэртэй залууд би юунд тэмүүлнэ вэ Чамайг баяртай гэж хэлж чадахгүйгээс хойш Заяа тавиландаа дасахаас яах вэ. Караокед над шиг солгой хүн эвтэйхэн дуулчихдаг  4, 5 дуу байдаг юм. Тэрний нэг нь Ариунаагийн "Баяртай гэж хэлж чадахгүй нь". Ер нь Ариунаагийн дуунуудад дуртай боловч хоолойны чадал хүрч дуулж чаддаг ганц дуу нь. Караокед орохоороо байнга дуулдаг юм. Нээх утга уянганд нь ач холбогдол өгдөггүй, тоодоггүй байлаа. Тэгсэн  ажлын эгч маань чи дандаа энийг дуулахын хаашайн нууц амраг юмуу гэж хэлээд ажлынхны дэргэд нүүр улайлгадаг байна ш дээ. Ер нь надад дургүй, таатай ханддаггүй хүмүүсийн үйлдэлд бухимдаад байхаа больчихсон байна лээ. Тайван хүлээж авдаг болчихсон байна. Хэдхэн хүний таагүй харьцаагаар өөрийгөө дүгнүүлээд, шаналаад суух нэгэн биш болсон гэдгээ анзаарлаа. Цаана нь намайг мэдэхгүй 7 тэрбум хүн байхад. Найз нөхөд, эргэн тойрны хүмүүс, ээж минь хүртэл заавал хүнтэй сууж байж хүүхэд гаргах хэрэг байна уу. Удам судар...