Тэмдэглэл-196
Энд тэндхийн лекц семинарт суухаар нэг л гадаадад сурч тэндээ үлдэж амьдрах сонирхолтой залуучууд, Монголоос л явж байвал хаашаа ч хамаагүй гадаад явах сонирхолтой хүмүүс ихсээд байгаа нь яах аргагүй төр засаг, улс орондоо итгэх итгэл нь алдарсных байх л даа. Монголд хэзээ ч хүн шиг сайхан амьдрахгүй, боломж л олдвол сайхан өөр улсад амьдар гэх үзэл давамгайлж байгаа болохоор яалтай билээ. Би ч гэсэндээ сүүлийн үед эндээ ингээд байх нь утгагүй ч юм шиг. Боломж нөхцөл нь таарвал явчмаар юм шиг санагдаж байгаа ч дараа нь буцаад л Монголоос өөр хаана ч урт удаан хугацаанд амьдарч чадахгүй гэдгээ мэдэрдэг. Хэддүгээр ангийн уран зохиолын номон дээр билээдээ Мазаалайн тухай үлгэр гардаг. Тэр үлгэрт ган болж уух ус, идэх хоолгүй болсон бүх ан амьтад аргагүйн эрхэнд өөр нутаг руу дайжихад ганцхан мазаалай л би хаашаа ч явахгүй гээд үлддэг тухай гардаг. Амьтад мазаалайн тэнэгийг гайхацгаадаг боловч буцаад ган тайлагдаж байгаль сэргэж ус, өвс ногоо ургаж эхлэхэд бүгд эргэж ирээд мазаалайга...