Тэмдэглэл-164
Ходоод өвдөх ч бас хэцүү юм байнаа. Одоо гурилан бүтээгдэхүүн идэхээ болихоос. Гурил орсон юм идчихээр л цээж хорсоод байна. Эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа болохоор харин оронд нь өвчнөө далимдуулан хоолоо багасгаж жоохон ч гэсэн турахаар шийдсэн. 13 хоногийн турш хоолны дэглэм барьсан чинь 3,5кг хассан байна. Өдөрт 270гр гэсэн үг. Гэхдээ би ч нээх дасгал хөдөлгөөн хийхгүй байгаа л даа. Заримдаа гадуур хөөцөлдөх ажил ихтэй үед түгжирч байхаар гээд алхаад алхаад явчихдаг юм. Иймэрхүү үед харин тамирдах шинжтэй шүү. Тэгэхээр нэмэлтээр витаминууд уусан нь дээр юм байна гэж бодож байна. Эмэгтэй хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа өөрөөсөө харамлалгүй гар таталгүй чанартайг нь хэрэглэж байх ёстойг ухаарлаа. Уул нь үнэтэй юм авсан ч арьсанд тохирохгүй болохоор хэрэглэж чадалгүй өөр хүмүүст өгчихдөг гол харламаар зүйлс зөндөө тохиолдож байсан болохоор сүүлийн хоёр жил гаруй хугацаанд хямдхан мөртөө чанартай бүтээгдэхүүн авахыг эрмэлздэг болсон. Тэгээд л гайг...